Эхлэл Мэдээ Метилийн спиртэнд хордсоноос хоёр хүн нас барж, дөрөв нь эмчлүүлж байна
МэдээНийгэм

Метилийн спиртэнд хордсоноос хоёр хүн нас барж, дөрөв нь эмчлүүлж байна

Хуваалцах
Хуваалцах

Нийслэлийн Багануур дүүрэгт шалтгаан тодорхойгүй хордлогод 6 хүн өртөж, 2 хүн нас барсан байна.

Тархвар судлалын асуумжаар метилийн спирт уусан байж болзошгүй бөгөөд өртсөн 4 хүнээс нэг хүн Багануур дүүргийн ЭМТ-ийн сэхээнд, гурван хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Багануур дүүрэг хамтран эрсдэлийн үнэлгээ хийхэд ДУНД зэргийн эрсдэлтэй гарсан. Нийслэлийн Эрүүл мэндийн хяналтын газраас 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

Иймд иргэд олон нийтийг архи тамхи зэрэг хорт зуршлуудаас зайлсхийхийг анхааруулж байна. Учир нь архи, спиртэд хордож нас барсан тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн буюу 2020 онд 650 тохиодол байсан бол 2022 онд 1071 болж нэмэгджээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
НийгэмУлс төр

100.237 иргэний санал авсан “Оршуулгын хууль”-тай болох өргөдөл УИХ-ын гурван Байнгын хороонд хуваарилагдлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Монгол Улсын иргэн Давхардаваагийн Гансаруулаас нийтийн ашиг сонирхлыг хөндсөн...

TVНийгэм

100.237 иргэний санал авсан “Оршуулгын хууль”-тай болох өргөдөл УИХ-ын гурван Байнгын хороонд хуваарилагдлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Монгол Улсын иргэн Давхардаваагийн Гансаруулаас нийтийн ашиг сонирхлыг хөндсөн...

Нийгэм

МИАТ: Санамж бичигт гарын үсэг зурлаа

МИАТ ТӨХК, Монголын Үндэсний Олимпийн хороо /МҮОХ/-той хамтын ажиллагааны санамж бичигт гарын...