Эхлэл Гадаад Израиль Бейрут хотод агаараас цохилт өглөө
ГадаадМэдээ

Израиль Бейрут хотод агаараас цохилт өглөө

Хуваалцах
Хуваалцах

2025 оны 3-р сарын 28 – Израиль Бейрут хотын өмнөд зах руу агаараас хүчтэй цохилт өгч, Хезболлахын дрон хадгалдаг байр гэж таамаглаж буй байгууламжийг ониллоо.

Энэ нь 2024 оны 11-р сард хэрэгжиж эхэлсэн гал зогсоох хэлэлцээрээс хойшхи анхны томоохон дайралт юм. Израилийн цэргийнхэн довтлохоосоо өмнө оршин суугчдад нүүлгэн шилжүүлэх анхааруулга өгч, тус барилгад гурван удаагийн жижиг дрон цохилт хийсэн байна. Гэвч гол цохилт асар их дэлбэрэлт үүсгэж, Бейрут даяар харагдах хар утаа дэгдээжээ.

Ливаны Засгийн газар болон Хезболлах бүлэглэл энэ дайралтыг хүчтэй буруушааж, Израиль дахин довтлох шалтаг хайж байна гэж мэдэгдэв. Энэ явдал бүс нутгийн нөхцөл байдлыг хурцатгаж, гал зогсоох хэлэлцээр цаашид тогтвортой байх эсэхэд эргэлзээ үүсгэж байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж:Reuters, AP News, The Guardian

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...