Эхлэл Мэдээ 3D ВИРТУАЛ СУРГУУЛЬ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
Мэдээ

3D ВИРТУАЛ СУРГУУЛЬ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Боловсролын яам, Монгол Улсын Их Сургууль хамтран Монголын анхны 3D виртуал сургуулийг хөгжүүлэх ажлыг эхлүүлэн анхны хувилбараа танилцууллаа. Энэхүү виртуал сургууль нь дижитал шилжилтийн нэгэн жишээ болоод зогсохгүй боловсролын салбарт технологийг үр дүнтэй ашиглах шинэ боломжийг нээн өгч байна.

Виртуал сургуулийн онцлог нь компьютерээр байгуулсан виртуал орчинд хэрэглэгч өөрийн аватар дүрийн тусламжтай нэвтэрч, бодит амьдрал дээр ч турших боломжгүй тэрхүү туршлагаас хамтдаа суралцах, харилцах боломжийг олгоно. Энэхүү виртуал сургуульд зочилсноор нарны аймгийн системээр аялж, гараг ертөнцийн талаар судлах, Монголын түүхэн дурсгалт газруудаар виртуал аялал хийх, “Монголын нууц товчоо”-г сонирхолтой хэлбэрээр гүнзгийрүүлэн судлах, байгалийн шинжлэх ухааны туршилтуудыг виртуал орчинд турших, өөрийн сурсан мэдсэнээ сорих, шинэлэг хэлбэрээр бататгах зэрэг олон боломжууд нээгдэх юм. Нийслэлийн ЕБС-ийн 2, 5, 84-р сургуулийн сурагчид тус виртуал сургуулийн асуулт хариултын виртуал танхимд өөрсдийн мэдлэг оюунаа сорин өрсөлдөж, виртуал сургуулийн анхны хэрэглэгчид боллоо. Та guyuk.mn веб сайтаас Виртуал сургуулийн программыг компьютертээ татаж суулган, анги хамт олноороо шинэ үеийн боловсролын орчинтой танилцаарай.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...