Эхлэл Гадаад Лондонгийн Хитроу нисэх онгоцны буудалд гал гарч, 1300 гаруй нислэг цуцлагдав
ГадаадМэдээ

Лондонгийн Хитроу нисэх онгоцны буудалд гал гарч, 1300 гаруй нислэг цуцлагдав

Хуваалцах
Хуваалцах

Энэ сарын 20-нд Лондон дахь цахилгаан дэд станцад гарсан гал түймэр Хитроу нисэх онгоцны буудалд томоохон хэмжээний цахилгааны тасалдал үүсгэсэн байна. Үүний улмаас түр хугацаанд нисэх онгоцны буудал хаагдаж, 1300 гаруй нислэг цуцлагдаж, 290,000 орчим зорчигчийн аялал саатжээ.

Яаралтай тусламжийн албаны 70 гаруй гал сөнөөгч ажилласан бөгөөд одоогоор цахилгаан хангамж сэргэж, Хитроу нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч нислэгийн хуваарьт доголдол гарах магадлалтай байна.

Агаарын тээврийн компаниуд нислэгүүдээ бүрэн сэргээхэд хэдэн өдөр шаардлагатай гэж мэдэгджээ.

Их Британийн терроризмтой тэмцэх цагдаагийн алба галыг юунаас үүссэн болохыг шалгаж байна. Урьдчилсан дүгнэлтээр санаатай үйлдэл байхгүй гэж үзэж байгаа ч энэ нь өмнө нь Оросын тагнуулын ажиллагаатай холбоотой байсан тактикуудтай төстэй байж болзошгүй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Энэхүү үйл явдал нь Их Британийн стратегийн чухал дэд бүтцийн хамгаалалт, бэлэн байдлын сул талыг ил болгож, иймэрхүү нөхцөл байдлыг дахин давтагдахаас сэргийлэхийн тулд онцгой байдлын төлөвлөгөөг сайжруулах шаардлагатайг харууллаа.

Эх сурвалжууд: The Times, The Guardian, New York Post, AP News

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...