Эхлэл Мэдээ НАУРЫЗЫН БАЯРТ Б.ОРХОНБАЯР АРСЛАН ТҮРҮҮЛЛЭЭ
Мэдээ

НАУРЫЗЫН БАЯРТ Б.ОРХОНБАЯР АРСЛАН ТҮРҮҮЛЛЭЭ

Хуваалцах
Хуваалцах

Казах түмний Нарны баяр буюу Наурызын баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, АПУ ХК, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-034 анги, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв. Дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, ШШЕГ 439-р анги, “Бес Богда” давжээний бөх, улсын заан Б.Серик нар шалгарлаа. Наймд улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын харцага Т.Сайханжаргал, улсын өсөх идэр начин Н.Мустафа, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар үлдэв. Тус барилдааны түрүү бөх Prius30 маркийн автомашин гардсан бол үзүүр бөх 4 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардсан юм. Маргааш буюу гуравдугаар сарын 23-ны Ням гарагт 11:00 цагаас Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаантай.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...