Эхлэл Мэдээ ЯПОН УЛСАД “МОНГОЛ ХЭЛ, СОЁЛ” ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО
Мэдээ

ЯПОН УЛСАД “МОНГОЛ ХЭЛ, СОЁЛ” ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

Хуваалцах
Хуваалцах

Боловсролын яамны дэмжлэгтэйгээр Боловсролын ерөнхий газар, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран Гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол улсын иргэд, хүүхэд багачуудад Монгол эх хэл, бичиг үсэг сурах, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, соёлын үнэт зүйлийг олон улсад сурталчлахад чиглэсэн “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн Япон улсын Токио хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны хүндэтгэлийн танхим болон Миний Монгол сургуулийн Нихонбаши салбарт тус тус зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд: Япон улсад зохион байгуулагдсан “Монгол хэл, бичиг” уралдааны оролцогчид, Япон дахь Монгол бичгийн “Нахиа” дугуйлангийн сурагчид, “Миний Монгол” сургууль, “Монголын хүүхдийн ордон”-ны сурагчдын эцэг, эхчүүдийн бичвэр, Монгол улсаас “Бичиг соёл төв”, ЕБС-уудын Монгол хэл, бичгийн багш, сурагчид, “Монголын сайхан бичигтэн” уран бичлэгийн олон улсын уралдаанд оролцогчдын зэрэг нийт 65 бүтээл тавигдаж үзэгчдийн хүртээл боллоо. Үзэсгэлэнг 200 гаруй хүн үзэж сонирхсон байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...