Эхлэл Мэдээ МЕТРОНЫ 14 ӨРТӨӨ ГАЗАР ДООГУУР, НЭГ ӨРТӨӨ ГАЗРЫН ТҮВШИНД БАЙРЛАНА ГЭВ
Мэдээ

МЕТРОНЫ 14 ӨРТӨӨ ГАЗАР ДООГУУР, НЭГ ӨРТӨӨ ГАЗРЫН ТҮВШИНД БАЙРЛАНА ГЭВ

Хуваалцах
Хуваалцах

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжих тухай  Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж төсөвт үйлдвэрийн газрын Захирал У.Баатар танилцууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод метро байгуулах асуудлыг 2011 оноос эхлүүлсэн. Метро байгуулах тухай Засгийн газрын 411 дүгээр тогтоол гарсан. Метро төсөл нь Монгол Улсын хувьд шинэ технологи тул бид олон улсын туршлагатай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээг авах ажлыг хоёр үе шаттайгаар зохион  байгуулж БНСУ-ын тэргүүлэгч “Духа Инженеринг” ХК болон “Корэйл”, “Сусонг инженеринг”,  “Корэй нэшенэл рэйлвей” байгууллагуудын консорциум шалгарч 2024 оны 7 сарын 5-ны өдөр гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн. 2029 онд метроны ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зүгшрүүлэлтийн ажил өрнөнө. 2030 оны аравдугаар сар гэхэд нийслэлчүүд метрогоор зорчих боломжийг бий болгохын төлөө ажиллаж байна. Метроны нэгдүгээр шугамыг Энхтайваны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, нэг депо бүхий 19.4 км урт байхаар төлөвлөсөн. Үүнээс 19.1 км 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө нь газрын түвшинд байрлана. Метротой болсноор түгжрэлийн оргил цагуудад 17 мянга гаруй хүн тээвэрлэх хүчин чадалтай зургаан вагоноос бүрдэх 19 галт тэрэгтэй байхаар тооцсон ба гал тэрэг хоорондын зорчих хугацаа 270 секунд байна.  Метроны нэгдүгээр шугамын голчлон газар доогуур хийхтэй холбоотойгоор туннель болон өртөөний барилга угсралтын доороос дээш ухах, хучих аргачлалаар хийнэ. Туннел өрөмдлөгийн машины газрын гүнд суух түвшин 10-25 метр байхаар тооцсон” гэлээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5709 боллоо

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм....

Мэдээ

“Талын салхи” олон улсын мото фестиваль эхэллээ

“Талын салхи” олон улсын мото фестиваль жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Энэ удаагийн...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...

МэдээӨв соёл

ИРЭХ ЛХАГВА ГАРИГТ БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР ТОХИОНО

Аргын тооллын 06-р сарын 11-нд Билгийн тооллын зуны тэргүүн сарын 15-нд өдөр...