Эхлэл Мэдээ “АТАР IV ТАРИАЛАНГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АЯН”-Ы ТЕХНОЛОГИЙН 7 ХОНОГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Мэдээ

“АТАР IV ТАРИАЛАНГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АЯН”-Ы ТЕХНОЛОГИЙН 7 ХОНОГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хуваалцах
Хуваалцах

“Атар IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарт шинэ инновац, техник технологи нэвтрүүлэх “Технологийн 7 хоног”-ийг зохион байгуулж байна.

Энэхүү газар тариалангийн технологийн өдрүүдийг нээж, 2025.03.14-ний өдөр Тосны ургамал, эрдэнэ шиш, шар буурцаг зэрэг сэлгээний таримал тариалах технологи, тогтвортой ургац авах технологийн сургалтад тариалан эрхлэгчдийг хамрууллаа. Сургалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ үр тарианы сэлгээний өнөөгийн байдал, яамнаас баримталж буй бодлого, дэвшүүлсэн зорилтыг танилцуулсан. “Монголын тариаланчдын үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Л.Баяртулга газар тариалангийн үйлдвэрлэл, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг талаар мэдээллээ хуваалцсан юм. “Атар IV аян”-ы “Технологийн 7 хоног”-ийн хүрээнд 2025.03.18-ны өдөр Газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийн зөвлөмж гаргах захиалгат ажлуудын үр дүнгийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанар тариалалтын технологийг боловсронгуй болгох чиглэлээр судалгааны байгууллагуудаар хийлгэсэн захиалгат ажлуудын зөвлөмж, үр дүнг хүлээн авсан юм. Эрдэмтдийн зөвлөмжид тулгуурлан 2025 оны тариалалтын технологийг тариаланчдын зөвлөгөөнөөс өмнө боловсруулж, тариаланчдад танилцуулахыг ажлыг зохион байгуулах юм.

2025.03.20-ны өдөр Тэжээлийн олон наст ургамал тариалах технологи, үрийн аж ахуй, эдийн засгийн ач холбогдол уулзалт хэлэлцүүлэг;

2025.03.24-ний өдөр Махны үхрийн аж ахуйн амжилтын үндэс баталгаатай чанартай тэжээл үйлдвэрлэл, тариалах, хураах, хадгалах технологи сургалт хэлэлцүүлэг;

2025.03.25-ны өдөр Сүүний үхрийн аж ахуйн амжилтын үндэс баталгаатай чанартай тэжээл үйлдвэрлэл, тариалах, хураах, хадгалах технологийн сургалт;

2025.03.25-ны өдөр Холимог тариалангийн туршлага уулзалт;

2025.03.26-ны өдөр Ургамал хамгааллын газрын нээлт, Ургамал хамгааллын хууль болон байгаль орчинд ээлтэй, ургамал хамгааллын арга хэмжээний танилцуулга хэлэлцүүлэг;

2025.03.27-ны өдөр Үр тарианы үйлдвэрлэл, хөрсний үржил шим, элэгдэл эвдрэлээс хамгаалах технологийн сургалт, зөвлөгөөн;

2025.03.27-ны өдөр Жимс жимсгэнэ, хүлэмжийн үйлдвэрлэл эрхлэгчдийн сургалт, зөвлөгөөн;

2025.03.27-ны өдөр Төмс, хүнсний ногооны технологи, цахим системийн ашиглалт сургалт, зөвлөгөөн;

2025.03.27-ны өдөр Механикжуулалт, усалгаа, ухаалаг тариалангийн өдөрлөг;

2025.03.28-ны өдөр “Aтар IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хөдөө аж ахуйн үйлдвэр эрхлэгчдийн улсын зөвлөгөөн;

2025.03.28-ны өдөр Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа;

2025.03.28-ны өдөр Хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Атар IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-г 2024-2028 онд хэрэгжүүлснээр тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эх орныхоо хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулахыг зорьж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Трамп–Путины уулзалт: Гэрээ байгуулагдаагүй ч ахиц гарсныг онцлов

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын өчигдөр болсон дээд...

LiveМэдээ

Бясалгалын цаг…🌿 (5 минут)

🎧Энэхүү бичлэгийг сонсохдоо: 🧘‍♀️Өөрт тухтай байрлалд сууж, хэвтэж болно. 🫁Амьсгалаа 3 удаа...

МэдээУлс төр

50-иас дээш насныхны цөөнгүй хэсгийн тархинд СОЦИАЛИЗМ гэх хорт хавдар бий

Монголчуудын 50-иас дээш насныхны цөөнгүй хэсгийн уураг тархинд СОЦИАЛИЗМ гэх хорт хавдар...

МэдээУлс төр

Улсын төсвийн алдагдал 1.3 их наядад хүрлээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 7 сарын...