Эхлэл Нийгэм ДАЛАЙ ЛАМ: Хүчээ нэгтгэн, хүчирхийлэлгүй, энэрэнгүй, энх тайван дэлхий бий болгохыг уриалж байна
Нийгэм

ДАЛАЙ ЛАМ: Хүчээ нэгтгэн, хүчирхийлэлгүй, энэрэнгүй, энх тайван дэлхий бий болгохыг уриалж байна

Хуваалцах
Хуваалцах

Өнөөдөр бол жилийн эхэн сарын арван тавны билэгт сайн өдөр бөгөөд хоёр долоо хоногийн турш буянд шамдаж, залбирсны оргил өдөр.

Бидний заншлын дагуу эдгээр залбирал, буян хураасны ач тусыг хамаг амьтны сайн сайхны төлөө зориулдаг бөгөөд энэ жил ч мөн адил дэлхийд илүү их энх тайван, харилцан ойлголцол бүрдэхийн төлөө чин сэтгэлээсээ залбирч байна.

Украин, Газын зурвас болон дэлхийн бусад хэсэгт үргэлжилж буй зөрчил мөргөлдөөний улмаас олон хүн зовж шаналж байгааг харахад сэтгэл өвддөг. Хүмүүс бид түүхээсээ сургамж авсан байх ёстой атал, харамсалтай нь, хүчирхийлэл дахин давтагдсаар байна. Ийм мөргөлдөөн бүрт хамгийн хүнд ачааг гэм зэмгүй хүмүүс үүрч байдаг-айдаст автан амьдрах, хайртай бүхнээ алдах, амь нас нь хүртэл эрсдэх аюулд орох, мөнхөд тодорхойгүй байдлын сорилтыг даван туулах хэрэгтэй болдог.

Гэвч нэгэн энгийн үнэн бий: Хүн бүр, хэн ч бай, зовохыг хүсдэггүй, зөвхөн аз жаргалтай байхыг л хүсдэг. Хэрэв бид нэгэн ижил хүн төрөлхтөн гэдгээ ухамсарлаж, нэгний маань сайн сайхан бусдын сайн сайхантай салшгүй холбоотойг санавал, хамгийн шийдвэрлэхэд бэрх зөрчилдөөнийг ч энхийн замаар шийдвэрлэх боломжтой гэдэгт би гүнээ итгэдэг. Гэхдээ үүний тулд бид харилцан яриа, хэлэлцээр хийх хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Тиймээс би бүгдийг хүчээ нэгтгэн, хүчирхийлэлгүй, энэрэнгүй, энх тайван дэлхий бий болгохыг уриалж байна.

Миний залбирал, сайн сайхны ерөөл хэн бүхэнд хүрэх болтугай.

Далай лам

2025 оны 3 сарын 14

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
НийгэмУлс төр

100.237 иргэний санал авсан “Оршуулгын хууль”-тай болох өргөдөл УИХ-ын гурван Байнгын хороонд хуваарилагдлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Монгол Улсын иргэн Давхардаваагийн Гансаруулаас нийтийн ашиг сонирхлыг хөндсөн...

TVНийгэм

100.237 иргэний санал авсан “Оршуулгын хууль”-тай болох өргөдөл УИХ-ын гурван Байнгын хороонд хуваарилагдлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Монгол Улсын иргэн Давхардаваагийн Гансаруулаас нийтийн ашиг сонирхлыг хөндсөн...

Нийгэм

МИАТ: Санамж бичигт гарын үсэг зурлаа

МИАТ ТӨХК, Монголын Үндэсний Олимпийн хороо /МҮОХ/-той хамтын ажиллагааны санамж бичигт гарын...

Нийгэм

Таны бодлоор “Оршуулгын хууль”-д ямар зохицуулалт заавал тусгах ёстой вэ?

МожоТВ сайтын захирал, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын санаачилсан “Оршуулгын газрын...