Эхлэл Мэдээ Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэдэгдэл гаргалаа
Мэдээ

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэдэгдэл гаргалаа

Хуваалцах
Хуваалцах

МЭДЭГДЭЛ
​Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/нь хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг дээдлэх, хараат бус чөлөөт хэвлэлийг бэхжүүлэх, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүргийнхээ дагуу дээрх үнэт зүйлсийг хөндөн ганхуулах аливаа үйлдэл, тэр дундаа төр, засгийн болоод хууль хүчний байгууллагын зүгээс хэрэгжүүлж буй хүчирхийллийн шинжтэй шийдвэр, үйл ажиллагаанд эрс шүүмжлэлтэй хандсаар ирсэн болно.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа, түүний хэвлэн нийтэлсэн агуулгын талаарх гомдол маргааныг хуулийн байгууллага шалгах явцдаа ажилтан албан хаагчид нь хууль журмаас гадуур төдийгүй айлган сүрдүүлэх, эрүүдэн шүүх арга хэлбэрийг ашиглах, тухайлбал амралтын өдөр, ажлын бус цагаар гэнэт дуудан ирүүлэх, баривчлахаар сүрдүүлэх, байцаалт авах, ар гэрийнхэн, өндөр настай аав, ээж рүү нь утасдах, гэмт хэрэг үйлдсэн мэтээр ойлгуулан сэтгэл зүйн дарамт учруулах зэргээр авирлах нь удаа дараа давтагдаж байгаад харамсаж байна.
Тухайлбал www.asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэгийг 2025 оны 03 дугаар сарын 16 буюу ням гарагийн 22:00 цагийн үед гэрт нь мөрдөгчийн дуудан ирүүлэх хуудас гэгчийг гардуулан өгсөн байна. Энэ нь шууд бусаар хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй үйлдэл бөгөөд тухайн сэтгүүлчийг айлган сүрдүүлэх, ар гэрийнхэнд нь сэтгэл зүйн дарамт үзүүлсэн хэлбэр гэж үзэж байна.
Түүнчлэн www.noorog.mn сайтын редакцын ажлын байранд нэгжлэг хийх, шөнийн цагаар сэтгүүлч, ажилтнуудаас байцаалт, мэдүүлэг авсан нь хэвлэлийн хараат бус байдал, хүний эрхэд бүдүүлгээр халдаж буй хэрэг юм.
Дээрх үйлдлүүдийн талаар цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын удирдлагууд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн төлөөллийг биеэр хүлээн авч уулзан албан ёсны тайлбар өгөхийг шаардаж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

МэдээНийгэм

“Цалинтай ээж”-ийн 50.000 төгрөгийг нэмэгдүүлж 500.000 болгох өргөдөлд иргэд гарын үсгээ зурсаар байна

Тайлбар: Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй....

Мэдээ

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

XVII жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” хэмээх Гал морин жилийн Сарын шинийн мэндийг дэлхий...