Эхлэл ЦАХИМ СОНИН “Майдарын сурын харваа”-ны шилдгүүд тодорлоо
ЦАХИМ СОНИН

“Майдарын сурын харваа”-ны шилдгүүд тодорлоо

Хуваалцах
Хуваалцах


XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч Хөхөгчин модон могой жилийн “МАЙДАРЫН СУРЫН ХАРВАА” Баян-Өлгий аймгийн Өлгий хотын төвд, Раашгэмпэллин хийдэд  энэ сарын 15-нд амжилттай болж өндөрлөлөө.

Уг харвааны шилдгүүдийг танилцуулъя.

Ахмад харваачдын төрөлд:
I байр Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул Т.Лхам-Осор

II байрыг Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул н.Арцаа

II байр Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул н.Үнэнхүү

IV байрыг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын уугуул М.Дамчил

V байр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уугуул Б.Батжаргал

Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн, өндөр настан Чойсүрэн, Буянтогтох нарт энэ үеэр тусгайлан хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ нийт хүрэлцэн ирсэн ахмад харваачдад гарын бэлэг гардуулсан байна.

Залуу харваачдын төрөлд:
I байр Баян-Өлгий аймгийн Бугат сумын харваач, А/М,С/М С.Саруул-Эрдэнэ

II байр Баян-Өлгий аймгийн Буянт сумын харваач, Урианхай сурын улсын мэргэн Т.Галхүү

III байр Баян-Өлгий аймгийн Буянт сумын харваач, С/М Ж.Артаг

IV байр Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул дэд мастер С.Баатархүү

V байр Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын харваач Б.Одхүү эзэлж

VI-X байр А/М, С/М Д.Алтангэрэл, С/М Т.Мөнхбаяр, С/М, З.Нямсүрэн, С/М, Энхбаатар, СМ, Ц.Одсүрэн нар шалгарчээ.

Харвааны үеэр Баян-Өлгий аймгийн 13 дугаар багийн иргэн, нум сум урлаач Б.Ванчинхүү өсөх ирээдүйтэй харваачаар шалгарсан Баян-Өлгий аймгийн Бугат сумын залуу харваач Үнэнбаярт өөрийн хийцийн нум бэлэглэж, ирээдүйд улсын мэргэн болохын ерөөл өргөв.

А/М, С/М Н.Алтаншагай өөрийн хийцийн сумыг залуу харваач О.Батхүрэлд гардуулсан бол хийдийн тэргүүн Г.Батхүү залуу харваач Сурахбаярт урианхай сурын хоёр чих гардуулж, ерөөл дэмбэрэл бүрдсэн сайхан тэмцээн болж өндөрлөлөө.

Дашрамд тэмдэглэхэд, Майдарын сурын ахмад харваачдын бай шагналыг мөнгөн аяга, гууль аяга, зэс аягаар байлсан нь “Элдэв эрдэнэт” хэмээх жилийн өнгийг бэлгэшээсэн болохыг ивээн тэтгэгч Баян-Өлгий аймгийн Хөгжлийн төлөө сангийн Удирдах зөвлөлийн дарга П.Нямхүү мэндчилгээндээ онцолсон юм.

Н.ЭРДЭНЭБАЯР

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
НийгэмЦАХИМ СОНИН

Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын “Шилдэг ярилцлага, нийтлэлүүдийн дээжис” ном хэвлэгдлээ

Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Давхардаваагийн Гансаруул 2009-2023 онд Өдрийн сонинд ажиллахдаа...

ЦАХИМ СОНИН

The Mongolian Bulletin №008 дугаар гарлаа

2025.11.24 | Эрхлэн гаргагч: “Mojo AI” медиа агентлаг 7 хоног тутмын The...

МэдээЦАХИМ СОНИН

Д.ГАНСАРУУЛ: Bulletin бол сонгодог сэтгүүлзүйн нэг хэлбэр

Bulletin бол баруунд олон зууны турш хадгалагдан ирсэн сонгодог сэтгүүлзүйн нэг хэлбэр...

НийгэмЦАХИМ СОНИН

The Mongolian Bulletin: Монголын сэтгүүлзүй яагаад хог дээр гарсан бэ?

7 хоног тутмын The Mongolian Bulletin цахим сонины нийтлэлийг хүргэж байна. Сэтгүүлчид...