Эхлэл Өв, урлаг, спорт УЛСЫН НАЧИН Э.БАТМАГНАЙ ТҮРҮҮЛЭВ
Өв, урлаг, спорт

УЛСЫН НАЧИН Э.БАТМАГНАЙ ТҮРҮҮЛЭВ

Хуваалцах
Хуваалцах

Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн НЭЭЛТТЭЙ барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” сдорт хороо, “Эм Си Эс” групп, Богд Банк, “Хос Хаш Оюу” ХХК, “Гал Хонгор” ХХК-ийн бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, ШШЕГ 439-р анги, “Бес Богда” давжээний бөх, улсын заан Бердимуратын Серик үзүүрлэв.

Дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, ЦЕГ, “Бадрах өглөө” ХХК, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Х.Цогтгэрэл нар шалгарлаа.

Наймд улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Г.Ганжад, улсын начин Б.Лхагвадорж нар үлдэв.

Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 3 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

Ирэх амралтын өдрүүд буюу 03.15-ны бямба гарагт 13:00 цагаас Дорноговь аймгийн Улаанбадрах сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Жадамбын Одсүрэнгийн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан, 03.16-ны ням гарагт 13:00 цагаас Цэргийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан тус тус болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээӨв, урлаг, спорт

УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ БӨХЧҮҮДИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 80 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар...

МэдээӨв, урлаг, спорт

“Миний монгол бичиг” олон улсын IX уралдаан амжилттай боллоо

“Өндөр гэгээн Занабазар”-ын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургуульд хоёр өдөр үргэлжилсэн...

МэдээӨв, урлаг, спорт

ХУРЦ АРСЛАН Н.ӨСӨХБАЯР БӨХИЙН ӨРГӨӨНД 9 ДЭХ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан “Монгол Улсын аварга цолны хүндэтгэл” Улс,...