Эхлэл Улс төр “ОРШУУЛГЫН ГАЗРЫН ЭМХ ЦЭГЦ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙЦГЭЭЕ” НИЙТИЙН ӨРГӨДӨЛ 100,000 ИРГЭНИЙ ДЭМЖЛЭГ АВЛАА
Улс төр

“ОРШУУЛГЫН ГАЗРЫН ЭМХ ЦЭГЦ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙЦГЭЭЕ” НИЙТИЙН ӨРГӨДӨЛ 100,000 ИРГЭНИЙ ДЭМЖЛЭГ АВЛАА

Хуваалцах
Хуваалцах

Өргөдлийг санаачилсан иргэн Д.Гансаруул: Монголчууд бид өргөдөлд санал авах хугацаа дуусахаас 11 хоногийн өмнө 100,000 иргэний дэмжлэг авч, энэхүү нийтийн өргөдлийг дараагийн шатанд шилжүүлэх боломжийг хамтдаа бүрдүүллээ.

Энэ бол зөвхөн нэг хүний амжилт биш. Эх орныхоо газар шороо, байгаль орчин, ирээдүйн газар ашиглалт, оршуулгын эрх зүйн шинэчлэлийн төлөө сүүлийн 40 гаруй хоногийн турш үзэл бодлоо нэгтгэн, эв нэгдэлтэй байсан Монголчуудын хамтын ялалт юм.

Нийтийн өргөдөлд саналаа өгсөн 100,000 иргэн, мөн техникийн болон бусад шалтгааны улмаас саналаа бүртгүүлж чадаагүй ч сэтгэл зүрхээрээ дэмжиж, мэдээллийг түгээж, урам өгч байсан бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхний энэхүү дэмжлэгийн үр дүнд Монгол Улсад “Оршуулгын тухай хууль” боловсруулах асуудлыг дараагийн шатанд хэлэлцүүлэх иргэдийн хүсэл, шаардлага албан ёсоор илэрхийлэгдэж байна.

Энэ бол төгсгөл биш, харин эхлэл.

Цаашид иргэдийн саналд тулгуурласан, байгаль орчин, газар ашиглалт, хүний эрх, нийтийн эрх ашгийг тэнцвэртэй хангасан “Оршуулгын тухай хууль” батлуулахын төлөө хичээн ажиллах болно.

Та бүхэндээ дахин баярлалаа.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Н.УЧРАЛ: МОНГОЛ УЛС БҮС НУТГИЙН ТЭЭВЭР, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАНГИЛАА УЛС БОЛОХООР ЗОРЬЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.03/ Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын...

Улс төр

МОНГОЛ – ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн...

TVУлс төр

ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын Төрийн тэргүүн...

Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд...