Эхлэл Улс төр Г.ЗАНДАНШАТАР: Албан тушаал мөнх биш, харин Монгол төр мөнх юм
Улс төр

Г.ЗАНДАНШАТАР: Албан тушаал мөнх биш, харин Монгол төр мөнх юм

Хуваалцах
Хуваалцах

Г.ЗАНДАНШАТАР: Монголчууд аа,

🌏 Дэлхийн дэг журам ганхаж, хямралын ирмэгт тулсан амаргүй цаг үед бид дотооддоо талцах биш, хамтдаа сөрөн зогсох цаг ирсэн. Гэтэл өнөөдөр улс төрийн талцал хэрээс хэтэрч, төрийн шийдвэр гаргалт сааран, үүний хүнд ачаа ард иргэдийн амьдрал дээр шууд бууж байгаад би гүнээ харамсаж байна.Улс төрийн тэмцлийн золиос нь ард түмэн байх ёсгүй. Энэхүү зохиомол гацаа, улс төрийн чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзлаа.

287 өдрийн өмнө энэхүү хариуцлагатай албыг хүлээж авахдаа би “Хямралыг ард иргэдэд үүрүүлэхгүй, төр өөрөө бүсээ чангална” гэж амласан. Энэ хугацаанд бид эдийн засгаа хямралаас сэргэлт рүү шилжүүлж, “Баялагтаа эзэн Монгол” зорилтыг үгээр биш үр дүнгээр хэрэгжүүлж эхэлсэн. Баялгийн дийлэнх өгөөж Монголын ард түмэнд очих ёстой гэдэг хатуу байр сууриа бид тууштай баримталсан.

⚖️ Би шударга ёс, зөв замд итгэж ирсэн. Нүүрсний хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй, ашиг сонирхлын бүлгүүдтэй ямар нэгэн наймаа, тохироо хийхгүй гэх миний байр суурь хэвээрээ байна.

Албан тушаал мөнх биш, харин Монгол төр мөнх юм. Төр зогсохгүй, бодлого тасалдахгүй, Монгол Улс урагшилсаар байх ёстой бөгөөд би явж болно, харин шударга үнэний төлөөх тэмцэл хэзээ ч зогсох ёсгүй.

Бүх маргаан, эрх мэдлийн төлөөх улс төрөөс илүү Монгол хүний амьдрал чухал. Улс орны язгуур эрх ашиг, иргэдийн амьжиргааг нэн тэргүүнд тавьж, улс төржилтөд үрэх нэг ч хором байхгүй энэ цаг үед Монгол Улс зөв бодлогоор цаашид урагшилж чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс үүрд мандан бадрах болтугай! 🇲🇳 🇲🇳 🇲🇳

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Хууль бус, хортой агуулгатай мэдээ, мэдээлэлтэй тэмцэх салбар дундын Ажлын хэсгийг байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өргөтгөсөн ээлжит бус шуурхай хуралдаан өнөөдөр боллоо....

Улс төр

Л.Энх-Амгалан: Өнчин охид үнэ цэнгүй юм байна гэдэг тэр муухай мэдрэмжийг та нар яаж өгч чадав аа

БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН: Аав хүний хувьд, ах хүний хувьд үзэл бодлоо хуваалцах...

TVУлс төр

Н.УЧРАЛ: Хоёр түрүүг хоёуланг нь Б.Бадар-Ууган хүү унаж хурдлуулсан нь энэ жилийн баяр наадмын бахархалт түүх болж үлдэж байна

Н.УЧРАЛ: Арван дөрвөн жилийн дараа Өмнөговь аймгаас хурдан морины азарга, соёолон насанд...