Эхлэл Нийгэм Монгол хүн сансарт ниссэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна
Нийгэм

Монгол хүн сансарт ниссэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14:58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконур дахь сансрын талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн.


Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн 5 дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн 10 дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн.


Нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ.

С.СҮНДЭРМАА

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Бөхчүүд өөрсдөө ариун цэврээ сахих чадваргүй учраас холбооноос гарыг нь арчуулдаг болжээ

Монголын үндэсний бөх бол монгол түмний олон зуун жилийн түүх, уламжлал, ёс...

Нийгэм

Инфляц 13.4 хувьд хүрсэн нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026 оны аравдугаар сард Монгол Улсын хэрэглээний бараа,...

МэдээНийгэм

Монгол бахархлын өдөр: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

Монголчууд бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...