Эхлэл Улс төр У.ХҮРЭЛСҮХ: Бидэнд зовлон байна. Тэр зовлонгийн шалтгаан нь ёсзүйгүй, сахилга хариуцлагагүй байдал
Улс төр

У.ХҮРЭЛСҮХ: Бидэнд зовлон байна. Тэр зовлонгийн шалтгаан нь ёсзүйгүй, сахилга хариуцлагагүй байдал

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаврын чуулганы нээлтэд үг хэллээ.

У.ХҮРЭЛСҮХ: Бурханы сургаальд нэг сайхан үг байдаг юм аа. “Хэрвээ чи зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг ол” гэж. Бидэнд зовлон байна. Тэр зовлонгийн шалтгаан нь ёсзүйгүй, сахилга хариуцлагагүй байдал гэж үзэж байгаа юм. Жишээ нь, Улсын төсвийг батлахад бид ямар хариуцлагагүй ханддагийг өөрсдөө мэдэж байгаа. Сүүлдээ төрийн тэргүүн хүртэл хориг тавьж байсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, ёсзүйг дээдэлж, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал, бүтээмжгүй байдлыг халж, иргэндээ ээлтэй, нийгэмдээ үлгэр дуурайлалтай төрийн албыг бэхжүүлэх явдал нэн шаардлагатай байна. Төрийн бүх шатанд хариуцлагын тогтолцоог чангатгаж, хариуцлага алдсан, ёсзүйн зөрчил гаргасан аливаа албан тушаалтанд зохих хариуцлага тооцох зарчмыг баримтлан ажиллах нь зүйтэй. Төрд зүтгэж буй хэн ч боловч төгс сайн мэдлэггүй ч, төгөлдөр сайн ёс суртахуунтай байх учиртай юм аа.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын...

TVУлс төр

У.ХҮРЭЛСҮХ: Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх оройн дээд шүтээн бол Их Эзэн Чингис хаан юм

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх...

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна.Тэрбээр тус аймагт хүрэлцэн...

Улс төр

У.Хүрэлсүх: Монгол Улсын газар нутаг бол хэн дуртай нь дураараа эзэмшиж, хүссэн газраа хөшөө дурсгал, бунхан бий болгодог газар биш

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт...