Эхлэл Нийгэм Сургуулиудын ойролцоо ахмад настан, сайн дурынхны “Иргэдийн мэдээлэгч” сүлжээ ажиллуулбал ямар вэ?
НийгэмЦАХИМ СОНИН

Сургуулиудын ойролцоо ахмад настан, сайн дурынхны “Иргэдийн мэдээлэгч” сүлжээ ажиллуулбал ямар вэ?

Хуваалцах
Хуваалцах

7 хоног тутмын THE MONGOLIAN BULLETIN цахим сонины нийтлэлийг хүргэж байна.

Хятадад “Иргэдийн мэдээлэгч”, “Сайн дурын хяналтын сүлжээ” гэсэн утгатай ажил эрхэлдэг өндөр настан, иргэд бий. Бээжингийн Чаоян дүүрэгт “Иргэдийн мэдээлэгч”-д амьдардаг бөгөөд тэд жирийн иргэд юм. Тэд сэжигтэй зүйл, гэмт хэрэг, хар тамхи, биеэ үнэлэлт гэх мэт зүйлийг цагдаад мэдээлдэг. Зарим нь сайн дурын ажилтан, зарим нь орон нутгийн аюулгүй байдлын хөтөлбөрийн оролцогч байдаг.

Одоогоор энэ сүлжээнд бүртгэлтэй хүний тоо 100.000 хол давсан байна. Хүмүүс тэднийг “Дэлхийн 5 дахь том тагнуулын байгууллага”, “Хятадын хамгийн аюултай “тагнуулын байгууллага” гэж хошигнодог. Учир нь тэдний мэдээллээр алдартнуудын хар тамхи, биеэ үнэлэлт,зарим гэмт хэрэг илэрч байжээ. Тэд цагдаа шиг шууд шалгах эрхгүйзүгээр л ажиглаж, мэдээлэх үүрэгтэй.

Хорооны улаан туузтай сайн дурынхан, хамгаалалтын ажилтан, тэтгэвэрт гарсан ахмадууд гэх мэт хүмүүс гудамжинд сэжигтэй зүйлийг анзаарч мэдээлдэг. Тэд жижиг хэрэг (сэжигтэй хүн, жижиг зөрчил) илрүүлбэл 300-500 юань шагнал авах тохиолдол байдаг. Зарим аюулгүй байдлын мэдээлэл өгвөл 1000-10.000 юань. Том хэрэг илрүүлэхэд 20.000-40.000 юань эсвэл түүнээс дээш. Тагнуул, үндэсний аюулгүй байдлын том хэргийн талаар мэдээлэл өгвөл 10.000-500.000 юань хүртэл олгодог ажээ.

Зарим идэвхтэй оролцдог хүмүүс сардаа 300-500 юанийн тогтмол тэтгэмж шиг мөнгө авдаг.

Хятадын энэ жишгээс санаа авч сургуулиудын ойролцоо ахмад настан, сайн дурынхны “Иргэдийн мэдээлэгч” сүлжээ ажиллуулбал ямар вэ? гэсэн иргэдийн санаачлага гарчээ. Эхний ээлжинд үе тэнгийн дээрэлхэлт гараад буй сургуулийн орчинд ийм иргэдийн сүлжээ байршуулж ажиллуулбал ямар вэ? Хэрвээ үр дүн гарвал байр, хороо, хороолол, гудамж, сум, баг бүрт ийм хүмүүсийг ажиллуулбал гэмт хэргийн гаралт буурч, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Ялангуяа ахмадууд гудамжинд хяналт тавих нь олон талын давуу талтай. Тэд сургуулийн орчинд байнга хараа хяналт тавих боломж илүү байдаг. Туршлага, амьдралын ухаан ихтэй учир хүүхдийн зан аашийг ажиглах, зөрчил, эрсдэлийг анзаарах тал дээр туршлагатай. Ахмадууд тухайн орон нутгийнхнаа андахгүй. Хөршүүд, орчны хүмүүсийг сайн мэддэг учир гаднаас ирсэн танихгүй хүмүүсийг амархан анзаардаг. Ахмад хүн зөвлөх,тайвнаар сануулах нь хүүхдүүдэд илүү нөлөөлдөг. Ахмад настнууд ингэж нийгэмд оролцсоноор ганцаардал багасч, ажил хийж байна гэсэн мэдрэмж авч, нэмэлт орлоготой болох боломжтой гэж харж байна.

Д.САРУУЛ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ЦАХИМ СОНИН

The Mongolian Bulletin №024 дугаар гарлаа

2026.03.16 | Mojo AI Media Agency 7 хоног тутмын The Mongolian Bulletin...

ЦАХИМ СОНИН

The Mongolian Bulletin №023 дугаар гарлаа

2026.03.09 | Mojo AI Media Agency 7 хоног тутмын The Mongolian Bulletin...

МэдээНийгэм

“Цалинтай ээж”-ийн 50.000 төгрөгийг нэмэгдүүлж 500.000 болгох өргөдөлд иргэд гарын үсгээ зурсаар байна

Тайлбар: Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй....