Эхлэл Улс төр ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН МОНГОЛ УЛСАД НОГДОХ ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЭВ
Улс төр

ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН МОНГОЛ УЛСАД НОГДОХ ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЭВ

Хуваалцах
Хуваалцах

“Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая нар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай пүрэв гарагт (2026.02.12) уулзаж, Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксоны хариу захидлыг гардуулан өгөв. Энэ үеэр талууд өнгөрсөн онд эхлүүлсэн хэлэлцээний явц болон Оюу толгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын захидалдаа тусгасан асуудлуудын талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу Оюу толгой төслийн өгөөжийн дийлэнх хувь Монголын ард түмэнд ногдох, зээлийн хүү болон менежментийн зардал бууруулах асуудлаар бодит үр дүн гаргах шаардлагатайг хэлэв. Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Г.Занданшатарт энэ оны 2 дугаар сарын 05-ны өдөр илгээсэн захидалдаа Оюу толгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурь хэвээр байгаагаа нотолсон. Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксон хариу захидалдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд Рио Тинтотой “Оюу толгой” ХХК-ийн асуудлаар хэлэлцээ хийж буйг бүрэн дэмжиж, бодит үр өгөөжид тулгуурлан идэвхтэй хамтран ажиллаж буй талаар дурдсан байна. Мөн Оюу толгойн уурхайн ашиглалтын хугацаанд нийт өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад үлдэх буюу Үндсэн хуульд заасан 53 хувиас доошгүй байх хэмжээнээс өндөр байна. Зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах тодорхой саналуудыг Ажлын хэсэгт хүргүүлсэн бөгөөд үүний үр дүнд Монгол Улсын өгөөжийг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ гэжээ.

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх Засгийн газрын тавьсан асуудлуудтай зарчмын хувьд санал нэг байгаагаа илэрхийлж, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй хамтран ажиллаж буйгаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан саналын дагуу хэлэлцээг эрчимжүүлж, асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэн энэ оны эхний хагаст багтаан эцэслэн шийдвэрлэхээр талууд санал нэгдэв.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Хууль бус, хортой агуулгатай мэдээ, мэдээлэлтэй тэмцэх салбар дундын Ажлын хэсгийг байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өргөтгөсөн ээлжит бус шуурхай хуралдаан өнөөдөр боллоо....

Улс төр

Л.Энх-Амгалан: Өнчин охид үнэ цэнгүй юм байна гэдэг тэр муухай мэдрэмжийг та нар яаж өгч чадав аа

БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН: Аав хүний хувьд, ах хүний хувьд үзэл бодлоо хуваалцах...

TVУлс төр

Н.УЧРАЛ: Хоёр түрүүг хоёуланг нь Б.Бадар-Ууган хүү унаж хурдлуулсан нь энэ жилийн баяр наадмын бахархалт түүх болж үлдэж байна

Н.УЧРАЛ: Арван дөрвөн жилийн дараа Өмнөговь аймгаас хурдан морины азарга, соёолон насанд...