Эхлэл Улс төр Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө болон халамжийн тэтгэмжүүдийн төлбөрүүдийг эн тэргүүнд санхүүжүүлэхэд анхаарууллаа
Улс төр

Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө болон халамжийн тэтгэмжүүдийн төлбөрүүдийг эн тэргүүнд санхүүжүүлэхэд анхаарууллаа

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Үүнд:

• Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө болон халамжийн тэтгэмж, эрүүл мэндийн санхүүжилт, хүүгийн төлбөр, зээлийн үйлчилгээ зэрэг төлбөрүүдийг эн тэргүүнд санхүүжүүлэхэд анхаарах;

• Шинэ гэрээ, худалдан авалт хийх асуудлыг он дуустал царцаах;

• Төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос нэмэлт орлого төвлөрүүлэх боломжийг судлан, арга хэмжээ авах;

• Иргэд, ААН-үүдэд хүндрэл үүсгэлгүй зөвлөн туслах байдлаар татварын өр төлбөрийг барагдуулж, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

• Түүхий эдийн үнэ буурсан энэ цаг үед бусад боломжит арга хэрэгслийг хуулийн хүрээнд хэрхэн оновчтой ашиглаж болох талаар танилцуулах үүрэг чиглэлийг Сангийн яам, Татварын Ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудад өглөө.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Хууль бус, хортой агуулгатай мэдээ, мэдээлэлтэй тэмцэх салбар дундын Ажлын хэсгийг байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өргөтгөсөн ээлжит бус шуурхай хуралдаан өнөөдөр боллоо....

Улс төр

Л.Энх-Амгалан: Өнчин охид үнэ цэнгүй юм байна гэдэг тэр муухай мэдрэмжийг та нар яаж өгч чадав аа

БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН: Аав хүний хувьд, ах хүний хувьд үзэл бодлоо хуваалцах...

TVУлс төр

Н.УЧРАЛ: Хоёр түрүүг хоёуланг нь Б.Бадар-Ууган хүү унаж хурдлуулсан нь энэ жилийн баяр наадмын бахархалт түүх болж үлдэж байна

Н.УЧРАЛ: Арван дөрвөн жилийн дараа Өмнөговь аймгаас хурдан морины азарга, соёолон насанд...