Эхлэл Улс төр Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа
Улс төр

Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч зарлиг гарган, Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан итали, монгол иргэдийг төрийн одон, медалиар шагналаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:Итали Улсын Триёсте хот дахь Монгол Улсын Өргөмжит консул асан Алдо Коллеони

“Найрамдал” медалиар: Италийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Италийн Парламент дахь Итали-Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга Никола Карэ,Милан хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Паоло Бонетти,Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Алессандра Скиаво,Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Гадаад сурталчилгааны газрын захирал Алессандро дэ Пэдис,Урлагийн бүтээл сэргээн засварлагч Паскуали Чинзиа,

Алтан гадас одонгоор:“Монгол-Италийн нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал Лхагважавын Нямаа,Милан хот дахь Монгол Улсын Өргөмжит консул асан Цэвэгдоржийн Гантуяа нарыг шагналаа.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байгаа эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.Мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүллээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байна

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож...

LiveУлс төр

Б.Жаргалан: Эрх баригч нам бодит үйлдэл дээрээ ямагт хүний эрх, эрх чөлөөний эсрэг явж ирсэн

Б.Жаргалан: ҮХЦ-ийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо хүлээж авахгүй шийдвэр гаргасан байна....

Улс төр

У.Хүрэлсүх: Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025-2026 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна....