Эхлэл Улс төр Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ
Улс төр

Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ

Хуваалцах
Хуваалцах

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлтэй хамааралтай аппликейшны тоо замаа алдсан байна. Бараг байгууллага бүр дотооддоо болон иргэдэд чиглэсэн ашиглалт багатай аппликейшн хийгээд хөгжүүлэлт хийдэггүй орхидог.

Эдгээр аппликейшны хийх зардлыг төсвийн мөнгөнөөс гаргадаг. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг энэ муухай зангаа болих хэрэгтэй. Тиймээс эргэх холбоо сул, цуглуулсан дата бага, хэрэгцээгүй аппликейшныг цөөлнө. Эдгээр аппликейшны дата мэдээлэл нь нэг системд төвлөрдөггүй, ямар ч үр дүнгүй салангид системүүд байдаг. Шалгалт оруулж, давхцалыг нь арилгаж, шаардлагагүйг нь системээс гаргана” гэдгийг хэлж байсан юм. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлага, мэдээлэл технологийн асуудал хариуцсан албан хаагчид, хариуцагч байгууллагын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл технологийн салбарын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...

НийгэмУлс төр

ШҮҮХ: Сэжигтэн Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцов

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх...

МэдээУлс төр

АТГ-ын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж эхэллээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтохоор...