Эхлэл Улс төр Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
Улс төр

Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан академич Содовсүрэнгийн Нарангэрэлд төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх академич С.Нарангэрэлд төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.

Тэр бээр, ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, Эзэн Богд Чингис хааны дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоосон их үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин, шинжлэх ухааны болон сургалт, судалгааны эргэлтэд оруулсныг үнэлэн академич С.Нарангэрэлд төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээн алдаршуулж байгааг онцоллоо.“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэлийн эрдэм судлалын үйлсэд амжилт бүтээлийн дээд, гэр бүлд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Их хааны үр сад болсон ард иргэдэд Дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, хаадын хаан Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг дэвшүүллээ.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэл нь Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн.

Удам дамжсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, нэрт хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр, нийгмийн зүтгэлтэн юм. Тэр бээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд 50 гаруй жил багшлахдаа хууль зүйн салбарын дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэн, олон мянган хуульч бэлтгэжээ.Академич С.Нарангэрэл нь Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын 1 дүгээр орлогч, Улсын Ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төрийн бодлого судлах төвийн эрдэм шинжилгээний ажилтан, Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академийн дэд захирал, УИХ-ын гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байсан.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байна

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож...

LiveУлс төр

Б.Жаргалан: Эрх баригч нам бодит үйлдэл дээрээ ямагт хүний эрх, эрх чөлөөний эсрэг явж ирсэн

Б.Жаргалан: ҮХЦ-ийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо хүлээж авахгүй шийдвэр гаргасан байна....

Улс төр

У.Хүрэлсүх: Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025-2026 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна....