Эхлэл Улс төр Тэтгэврийг цалингийн итгэлцүүрээр тогтоож, хэмжээ багассан талаарх ахмадуудын өргөдлийг дахин хянахаар болов
Улс төр

Тэтгэврийг цалингийн итгэлцүүрээр тогтоож, хэмжээ багассан талаарх ахмадуудын өргөдлийг дахин хянахаар болов

Хуваалцах
Хуваалцах

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд ахмадуудаас “Тэтгэврийг цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтооход тэтгэврийн хэмжээ багассан” асуудлаар ирүүлсэн өргөдлүүдийг судлан, саналаа Байнгын хороонд танилцуулахаар Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Л.Мөнхбаясгалан гишүүд томилогдсон бөгөөд уг асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүд Пүрэв гарагт (2025-11-13) тухайн асуудалтай холбогдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж тайлбар, мэдээлэл авлаа.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Итгэлцүүрийг улсын дундаж цалин, хэрэглээний үнийн өөрчлөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хорооны саналыг үндэслэн Засгийн газар жил бүрийн наймдугаар сарын 1-ний өдрийн дотор тогтоож, дараа жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөнө” гэж заасан.

Одоогоор даатгуулагчид тэтгэвэр тогтоох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд 1,404.4 мянган төгрөгөөр тооцож байна. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлснээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 493 мянган хүний 58.5 хувь нь буюу 288.4 мянган хүн тэтгэврийн доод хэмжээгээр, 204.6 мянган хүн тэтгэврийн доод хэмжээнээс дээгүүр тэтгэвэр авч байна. Тэтгэврийн доод хэмжээнээс дээгүүр тэтгэвэр авагчдын 87.8 хувь буюу 179.7 мянган хүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлого нь дээд хэмжээ буюу 1,404 мянган төгрөгөөр хязгаарлагдсан. 1990-2013 он хүртэлх хугацааны цалин хөлсөнд итгэлцүүр хэрэглэсэн боловч нэг ижил хязгаарлалт (1,404.0 мян.төг)-д оруулснаар тэтгэвэр авагчдын ажил мэргэжил, авч байсан цалин хөлс, шимтгэл төлсөн хугацааны ялгааг үл харгалзан ижил цалин хөлсөөр тэтгэвэр нь тогтоогдож байна. Тус уулзалтаар Өргөдлийн байнгын хороонд хандан өргөдөл ирүүлсэн ахмадуудын өргөдлийн холбогдох байгууллагууд дахин хянан үзээд хариу ирүүлэх талаар Улсын Их Хурлын гишүүдээс чиглэл өглөө.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
НийгэмУлс төр

“Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгодгийг зогсоох” өргөдөлд иргэд саналаа өгч байна

ӨРГӨДӨЛ: ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗАМ ХААЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ СААТУУЛЖ ДАВУУ ЭРХ ОЛГОДГИЙГ...

Улс төр

“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг...

Улс төр

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан боллоо

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрийн дунд...

Улс төр

Г.Занданшатар: Эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд нэг тэрбум төгрөг гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.11.25/ Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа....