Эхлэл Нийгэм Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдрийн хөтөлбөр
Нийгэм

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдрийн хөтөлбөр

Хуваалцах
Хуваалцах

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр намрын адаг сарын хуучдын 22-нд буюу өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж МУБИС-ийн оюутан, залууст зориулан “Эцэг эхийн ачийг хариулахуй” сэдвээр айлдвар айлдана. Энэхүү айлдвар нь эцэг эхийн ачийг санах, дурсах, хүндэтгэх, ачлах, буян үйлдэх, сэтгэлийн талархал илэрхийлэх зэрэг үнэ цэнтэй, утга учиртай агуулга юм.

МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр “Асрал энэрэлийн сэтгэлийг хөгжүүлэхүй” илтгэлийг нийт сүсэгтэн олон та бүхэнд тавих гэж байна.

Асрал энэрэлийн сэтгэл нь бусдад тусалж, өрөвдөж, хайрлаж хүн бүрийг дотноор хүндэтгэж аж төрөх уужим сэтгэл юм.

НАСНЫ АВШИГ ХАЙРЛАНА.

МБШТ–Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр буюу билгийн тооллын намрын адаг сарын хуучдын 22-нд сүсэгтэн олонд “Насны авшиг” хайрлана.

Насны авшиг нь хүний нас, хийморь, заяа төөргийг тэтгэж, эрүүл энх, амгалан жаргалантай амьдрахын ерөөл юм.

Гандантэгчэнлин Хийд

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Нийгэм

МИАТ: Санамж бичигт гарын үсэг зурлаа

МИАТ ТӨХК, Монголын Үндэсний Олимпийн хороо /МҮОХ/-той хамтын ажиллагааны санамж бичигт гарын...

Нийгэм

Таны бодлоор “Оршуулгын хууль”-д ямар зохицуулалт заавал тусгах ёстой вэ?

МожоТВ сайтын захирал, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын санаачилсан “Оршуулгын газрын...

TVНийгэм

ДҮНЧҮҮР /100 сая/ МААНИЙН БҮТЭЭЛ DAY-1

Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвөөс зохион байгуулж буй 14 дэх...

TVНийгэм

Эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

Монгол-Америкийн хамтарсан “Алтайн археологи” төслийн баг Ховд аймгийн Манхан сумын нутаг алдарт...