Эхлэл Нийгэм ОБЕГ: Шуурганаар 3 иргэн төөрч, нэг нь амиа алдлаа
Нийгэм

ОБЕГ: Шуурганаар 3 иргэн төөрч, нэг нь амиа алдлаа

Хуваалцах
Хуваалцах

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт /2025.11.06-07/ цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Төгрөг, Булган аймгийн Дашинчилэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд төөрсөн сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, 2 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.

Тодруулбал:

📌Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Уул багийн “Эрээн-Уулын нөмөр” гэдэг газар өсвөр насны хүүхэд /2025.11.06/ 16:00 цагт мотоциклоор хонь хариулж яваад сураггүй болсон мэдээллийг 21:50 цагт ирүүлсний дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03:15 цагт эсэн мэнд олсон.

📌Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багийн “Бригадын төв” гэдэг газар тус сумын харьяат иргэн А /2025.11.07/ 00:20 цагт саахалт айлаасаа гэр лүүгээ харихаар мотоциклоор гараад сураггүй болсон мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03:15 цагт эсэн мэнд олсон.

📌Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн М /2025.11.06/ 11:00 цагт гэрээсээ явганаар гараад сураггүй болсон дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, тус иргэний цогцсыг өнөөдөр /2025.11.07/ 08:10 цагт олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.

Ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурах тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээлэлд үндэслэн хол, ойрын замд гарахгүй байх, малаа ойрын бэлчээрт бэлчээж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Нийгэм

МИАТ: Санамж бичигт гарын үсэг зурлаа

МИАТ ТӨХК, Монголын Үндэсний Олимпийн хороо /МҮОХ/-той хамтын ажиллагааны санамж бичигт гарын...

Нийгэм

Таны бодлоор “Оршуулгын хууль”-д ямар зохицуулалт заавал тусгах ёстой вэ?

МожоТВ сайтын захирал, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын санаачилсан “Оршуулгын газрын...

TVНийгэм

ДҮНЧҮҮР /100 сая/ МААНИЙН БҮТЭЭЛ DAY-1

Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвөөс зохион байгуулж буй 14 дэх...

TVНийгэм

Эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

Монгол-Америкийн хамтарсан “Алтайн археологи” төслийн баг Ховд аймгийн Манхан сумын нутаг алдарт...