Эхлэл Нийгэм Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна
Нийгэм

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна

Хуваалцах
default
Хуваалцах

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.11.01) газар дээр нь очиж танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй байсан бол өнөөдөр ажлын явц талдаа оржээ. Бүтээн байгуулалтын ажлыг хугацаанаас өмнө буюу 2027 онд дуусгахаар төлөвлөсөн байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл дөрвөн багц ажлаас бүрдэж байна. Эхний багц ажлыг 2024 онд дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. Бусад багц ажлууд болох ДЦС болон технологийн байгууламж барих ажил барилга угсралтын шатандаа явж байна.

Үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх 527 км урттай газрын тос дамжуулах хоолойн төсөл 89.4 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төсөл бүрэн утгаараа хэрэгжихэд тулгамдаж буй түүхий эдийн хангамж болон “Ширээт” дэд станцыг 25 мВт хүчин чадалтай болгон өргөтгөх ажилд Засгийн газар онцгой анхаарна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ.

Төслийг БНЭУ-ын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум ам.долларын зээлээр санхүүжүүлж байна. Төслийг хугацаанаас өмнө дуусгахын тулд ажилтнуудын визний асуудалд анхаарч өгөхийг Энэтхэгийн тал уламжиллаа.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 1.5 сая нефтийн бүтээгдэхүүн боловсруулж, дотоодын хэрэгцээгээ 50-100 хүртэлх хувиар хангах боломж бүрдэнэ. Мөн 1500 ажлын байр бий болно.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

НийгэмУлс төр

ШҮҮХ: Сэжигтэн Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцов

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх...

МэдээНийгэм

МИАТ компани БНСУ-ын City Duty Free дэлгүүртэй хамтран ажиллаж эхэллээ

МИАТ ТӨХК нь 2026 оны аравдугаар сарын 1-нээс БНСУ-ын татваргүй барааны дэлгүүр...