Эхлэл Улс төр С.Амарсайхан: Г.Занданшатарын Засгийн газраас гарахаар шийдлээ
Улс төр

С.Амарсайхан: Г.Занданшатарын Засгийн газраас гарахаар шийдлээ

Хуваалцах
Хуваалцах

МЭДЭГДЭЛ

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан би цаашид Г.Занданшатарын тэргүүлсэн, үүрэг гүйцэтгэгч Засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзэн, ЗГ-ын хуралдаанд албан ёсоор мэдэгдлээ.

Би ард иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд төрт ёс парламентын ардчиллын талд үргэлж бат зогсоно. Засгийн газрын үйл ажиллагаа, төрийн бодлого нь зөвхөн эрх зүйт төрийн зарчим, иргэд олон нийтийн итгэлцэл, улсын гадаад нэр хүнд дээр тогтдог билээ. Гэвч өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаа нь төрт ёсны уламжлал, ардчиллын үндэс, хүний эрх, нийгмийн эрх чөлөө цаашлаад төрийн тогтвортой байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил, ил тод засаглалын дархлааг сулруулж, төрийн хариуцлагыг явцуу байдалд хүргэж байна.

Засгийн газрын зарим үйл ажиллагаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хяналт тэнцлийг ноцтой зөрчиж ард иргэдийнхээ итгэлийг алдаад зогсохгүй, улс орны ирээдүйг хямрал, эрсдэл рүү түлхэж, гаднын нөлөөнд өртөмтгий, дотоод доройтлын эрсдэл бүхий хямралт орчин руу чиглүүлж байна гэж үзэж байна.

Ийм нөхцөл, үйл ажиллагаа миний итгэл үнэмшил, үүрэг, зарчим, үнэт зүйлтэй үл нийцэж байх тул Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас татгалзаж, Г.Занданшатарын Засгийн газраас гарахаар шийдсэн болно.

Улс орны хөгжил, ардчилсан үнэт зүйл, хариуцлагатай, зарчимтай, төрт ёсны бодлогын алтан аргамжыг бэхжүүлэхийн төлөөх миний идвэхтэй үйл хэрэг тасралтгүй үргэлжилнэ.

Монголын заяа өөдөө гэдэгт би итгэдэг.

Сайнбуянгийн Амарсайхан

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байна

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож...

LiveУлс төр

Б.Жаргалан: Эрх баригч нам бодит үйлдэл дээрээ ямагт хүний эрх, эрх чөлөөний эсрэг явж ирсэн

Б.Жаргалан: ҮХЦ-ийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо хүлээж авахгүй шийдвэр гаргасан байна....

Улс төр

У.Хүрэлсүх: Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025-2026 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна....