Эхлэл Мэдээ Б.ЭНХБАЯР: БАРИМТ ЯЛНА
МэдээУлс төр

Б.ЭНХБАЯР: БАРИМТ ЯЛНА

Хуваалцах
Хуваалцах

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР: БАРИМТ ЯЛНА❗️Би “ажлаа авсныхаа дараа улс төрийн мэдэгдэл хийнэ” гэдгээ өмнө нь хэлсэн. Улс төрийн нөхцөл байдал “халж” үнэн худал нь мэдэгдэхгүй олон асуудал, мэдээлэл ойрын өдрүүдэд хөвөрсөн тул мэдэгдэлдээ хөндөхөөр бэлтгэж байсан зарим асуудлыг нотлох баримттайгаар дэлгэж байна. Д.Амарбаясгалантай холбоотой гэх Админерал компанитай холбоотой мэдээлэл гадаадын нэр бүхий сайтад 2023 оны 09 сард (Нүүрсний сонсгол болохоос 3 сарын өмнө) мэдээлэгдсэн байдаг.

Монгол Улсын дотоод улс төрийн мэдээллүүд сүүлийн 2-3 жилд гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад их гардаг, гадаад сурталчилгааны давтамж өндөр болсныг Та бүхэн мэднэ. Үүний зардал мөнгө харин хаанаас санхүүждэг байсныг хэн ч мэддэггүй. Тэгвэл Монголын ард түмний өмч болсон төрийн өмчийн компаниас НУУЦ гэрээ хийгдэж энэ бүх ПР, сурталчилгаа хийгддэг байсан нь дараахь баримтаар нотлогдоно.

Нэг. Эрдэнэс-Оюу толгой компани нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “шийдвэр”-ийн дагуу гэдэг нэрийдлээр гадаад улсын Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай 4 удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар(7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийж “дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 50 хувь эзэмшдэг Херо энтертэйнмент компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн нь баримтаар тогтоогдов.

Хоёр. Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын 2025.09.24-ний өдрийн хуралдаанаас дээрх гэрээ, тайлангуудыг нууцаас гаргах чиглэлийг “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн удирдлагад өгсөн бөгөөд Тагнуулын ерөнхий газраас хууль зөрчиж, нууцад авсан байна гэсэн дүгнэлт гарсан.

Жич: Доорх НУУЦ-ын тамгатай баримтууд нь Засгийн газрын шийдвэрээр нууцаас гарсан тул Төрийн болон албаны нууцын тухай хуулийн зөрчил одоо байхгүй болно.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

11 ДҮГЭЭР САРЫН 30-НААС ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРНА

Энэ үеэр Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

НийгэмУлс төр

“Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгодгийг зогсоох” өргөдөлд иргэд саналаа өгч байна

ӨРГӨДӨЛ: ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗАМ ХААЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ СААТУУЛЖ ДАВУУ ЭРХ ОЛГОДГИЙГ...

Мэдээ

12 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын мэдээ

2025 оны 11-р сарын 28-наас 12-р сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан...