Эхлэл Мэдээ Д.ЭНХТУЯА: Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой!
МэдээУлс төр

Д.ЭНХТУЯА: Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой!

Хуваалцах
Хуваалцах

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭНХТУЯА: Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой!

2026 оны улсын төсөвт ахмадуудын тэтгэврийг ердөө 6%-иар нэмэх төдий тусгасан нь амьдралд нь дорвитой дэмжлэг болж чадахгүй.

📌 Өнөөдөр Монголд 414 мянга орчим ахмад тэтгэвэр авч байгаагаас:
• 50% нь доод хэмжээний тэтгэвэртэй
• 93% нь 1.5 сая төгрөгөөс доош тэтгэвэр авч байна.

👉 Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэхэд ойролцоогоор 4 их наяд төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг:
• Үр ашиггүй зардлыг танах,
• Тансаг бүтээн байгуулалтын төсвийг оновчтой болгох,
• Нүүрсний хулгай зэрэг авлигын хэрэгт алдсан хөрөнгийг нөхөн төлүүлэх замаар бүрэн гаргах боломжтой.

Жишээ нь, нүүрсний хулгайд алдсан 44 их наяд төгрөг нь ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэхэд шаардлагатай мөнгийг 11 дахин нөхөх хэмжээний хөрөнгө юм.

Ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх нь зөвхөн нийгмийн халамж биш, харин үр хүүхдүүдэд ирэх ачааллыг бууруулах, эдийн засгийн дотоодын эрэлтийг нэмэгдүүлж, өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх шийдвэр юм.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

Улс төр

Монгол Улс IDA-ийн хандивлагч орон боллоо: Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...