Эхлэл Мэдээ АН: МАН олон нийтийн дунд түгшүүр үүсгэж байна
МэдээУлс төр

АН: МАН олон нийтийн дунд түгшүүр үүсгэж байна

Хуваалцах
Хуваалцах

МЭДЭГДЭЛ

Сүүлийн гурван сонгуульд УИХ-ын сонгуулиар олонхын суудал авч, арван жил дараалан засаглаж буй эрх баригч МАН-ын даргын дотоод сонгуулиас үүдэн улс төр, нийгмийн тогтвортой байдалд ноцтой заналхийлэл бий болоод байна. Тус намаас төрийн өндөр албан тушаалд нэр дэвшүүлж, томилогдсон хүмүүс хууль, шударга ёсыг үгүйсгэсэн, ардчилсан байгуулалд харш үйлдэл, мэдэгдэл хийж, Монгол Улсад хууль хэрэгжиж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж буй нь олон нийтийн дунд түгшүүр үүсгэж байна.

Хууль сахиулах байгууллагууд шударга ёсыг сахиулах үндсэн үүргээсээ хазайж, улс төрчдийн нөлөөлөлд автсан гэх хардлага газар авч, төрийн эрх мэдэлд хууль бусаар халдах шинжтэй үйлдэл илэрч байгаа нь ардчилсан тогтолцоонд итгэх итгэлийг ганхуулан, нийгмийн дэг журамд ноцтой эрсдэл учрууллаа.

Ардчилсан нам эрх бүхий албан тушаалтнуудад эрх зүйт ёсны зарчим, Үндсэн хууль болон ардчилсан төрийн байгууллын эсрэг аливаа үйл ажиллагааг нэн даруй зогсоохыг шаардаж байна. Мөн МАН-ын дотоод сонгуулийн зөрчлөөс үүдэлтэй хууль, шударга ёстой холбоотой асуудлыг хууль сахиулах байгууллагууд шуурхай шалгаж, олон нийтэд ил тод мэдээлэхийг мэдэгдэж байна.

Ардчилсан намын зүгээс парламент ёсны дархлаа, эрх зүйт төрийн зарчмыг хамгаалан, ардчиллыг бэхжүүлж, засаглалын тэнцвэртэй байдлыг хангах чиглэлээр хууль тогтоомжийн төсөл боловсруулан хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах болно. Улс төрийн намын дотоод асуудал Монголын төрийн асуудал болох ёсгүй.

2025.09.26

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

Улс төр

Монгол Улс IDA-ийн хандивлагч орон боллоо: Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...