Эхлэл Мэдээ ХӨВСГӨЛ: Хүүг эрэн хайх ажиллагаа 8 дахь өдрөө үргэлжилж байна
МэдээНийгэм

ХӨВСГӨЛ: Хүүг эрэн хайх ажиллагаа 8 дахь өдрөө үргэлжилж байна

Хуваалцах
Хуваалцах

2025.09.23-ны өдөр Эрлийн баг 6 бүлэг болон хуваагдаж дараах ажиллагааг зохион байгуулан ажиллалаа.

1 дүгээр бүлэг алга болсон газраас зүүн болон зүүн хойд зүгт 1-8 км-ийн радиуст том, жижиг 8 ширхэг нүх, чонийн үүр, хэрэгсүүрүүдэд Могойн нүдэн дурантай, 5 хүн, 5 морьтой

2 дугаар бүлэг 179 алба хаагч, 7 эрэлч нохойтойгоор 4 км, 3,4 км өргөн газарт явганаар самналт

3 дугаар бүлэг Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан 10 удаа агаараас эрэн хайх ажил

4 дүгээр бүлэн ЦЕГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид холбогдох ажиллагааг

5 дугаар бүлэг 64 хүний бүрэлдэхүүнтэй хүү сураггүй алга болсон газраас зүүн урд зүгт 600м өргөнтэй 2 км газар явганаар самнасан

6 дугаар бүлэг 5 алба хаагч, 1 эрэлч нохой, 2 могойн нүдэн дурантайгаар Сайхан модны Царамын эх гэдэг газарт тус тус эрлийг зохион байгуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй.

Эрлийн үйл ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, аймгийн ХГБХХГ, Тариалан сумын ЗДТГ, ЕБС, ЭМТ, СӨБ, Баянхошуу баг, Тавантолгой баг, Шинэ-Идэр сумын төрийн байгууллагын алба хаагчид, ар гэрийн хүмүүс, Мөрөн, Улаанбаатар хотын сайн дурын иргэд оролцлоо гэж эрлийн Шуурхай штабаас мэдээлсэн.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд