Эхлэл Мэдээ Б.БАТЦЭЦЭГ: Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Монгол Улсын байр суурь, санаачилгыг Ерөнхийлөгч дэлхий дахинд хүргэнэ
МэдээУлс төр

Б.БАТЦЭЦЭГ: Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Монгол Улсын байр суурь, санаачилгыг Ерөнхийлөгч дэлхий дахинд хүргэнэ

Хуваалцах
Хуваалцах

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Өчигдөр эхэлсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулган нь тус байгууллагын 80 жилийн ойгоор тохиож буй онцгой ач холбогдолтой, түүхэн үйл явдал болж байна. Энэхүү чуулган дэлхий нийтийн өмнө тулгараад буй сорилтуудыг хамтдаа шийдвэрлэх, олон талт хамтын ажиллагааны үнэ цэнийг бататгах, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох чухал индэр юм.

Геополитикийн хурцадмал байдал, зэвсэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний хомсдол, хөгжлийн тэгш бус байдал зэрэг сорилтууд НҮБ-ын зорилго, үндсэн зарчим, үнэт зүйлсийн чухлыг эргэн сануулахын зэрэгцээ тус байгууллагыг илүү үр нөлөөтэй, хариу арга хэмжээ авах чадвартай болгох шаардлагыг нэмэгдүүлж байна.

“Хамтдаа хүчтэй” гэсэн энэ удаагийн чуулганы уриа нь улс орнуудын уялдаа холбоо, итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон талт яриа хэлэлцээг эрчимжүүлэх уриалга болж байна.

Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэн цагаас хойш тус байгууллагын зорилго, зарчим, үйл ажиллагааг тууштай дэмжиж, идэвхтэй оролцсоор ирсэн. Манай улс энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, боловсрол, хүйсийн тэгш байдал зэрэг 20 гаруй чиглэлээр 90 гаруй тогтоол санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулсан нь манай гадаад бодлогын зарчим, үнэт зүйлсийг олон улсын тавцанд бодитойгоор илэрхийлсэн чухал үр дүн юм.

Тухайлбал, “Цөмийн зэвсэггүй статусыг баталгаажуулах тухай”, “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай”, “Ардчиллын боловсролын тухай”, “Бичиг үсгийн боловсролыг дэмжих тухай”, “Нийгмийн хөгжил дэх хоршооллын үүргийн тухай” тогтоолуудыг жишээлэн дурдаж болно. Мөн энэ онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар батлагдсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тогтоол нь Монгол Улсын онцлог, үнэт өвийг дэлхийд таниулах чухал алхам болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах өндөр түвшний хүндэтгэлийн хуралдаанд оролцож, маргааш болох Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Монгол Улсын байр суурь, санаачилгыг дэлхий дахинд хүргэнэ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

Улс төр

Монгол Улс IDA-ийн хандивлагч орон боллоо: Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн...