Эхлэл Гадаад Непалын Gen Z үеийнхэн Discord-оор улс төрийн хөдөлгөөнөө зохион байгуулж байна
ГадаадМэдээ

Непалын Gen Z үеийнхэн Discord-оор улс төрийн хөдөлгөөнөө зохион байгуулж байна

Хуваалцах
Хуваалцах

Сүүлийн саруудад Непалын Gen Z үеийнхэн авлига, улс төрийн элитүүдийн эсрэг өрнүүлсэн эсэргүүцлийн хөдөлгөөндөө тоглоомын чат апп болох Discord-ийг гол индэр болгон ашиглаж байна.

Discord дээр тэд хаалттай серверүүд үүсгэн, жагсаал, эсэргүүцлийн арга хэмжээгээ төлөвлөж, уриа үг гаргаж, логистик зохион байгуулалт хийж, санал асуулга хүртэл явуулсан байна.

Энэ нь тэдэнд уламжлалт олон нийтийн сүлжээнээс илүү ойр, шуурхай харилцах боломж олгожээ.

Мөн Discord-ээр дамжуулан удирдагч сонгох, санал асуулга явуулах зэрэг илүү “ардчилсан” процесс өрнөсөн нь онцлог. Гэхдээ сул тал ч гарсан бөгөөд санал хураалтад Непалын иргэн бус хүмүүс оролцсон тохиолдол илэрч, энэ нь “ардчиллын процесс хакердах боломжтой” гэсэн маргааныг дагуулжээ.

Энэхүү цахим зохион байгуулалтын үр дүнд өрнөсөн өргөн хүрээний эсэргүүцэл нь улс төрийн өөрчлөлтийг авчирсан бөгөөд хуучин элитүүдийн нөлөөг сулруулж, түр Ерөнхий сайдаар шударга ёсны төлөөлөлд тооцогддог Сушила Карки томилогдоход хүргэв.

Ийнхүү Discord нь зөвхөн тоглоомчдын чат биш, харин Непалын залуусын хувьд жагсаал, улс төрийн хөдөлгөөний виртуал штаб болон хувирсан нь олон улсын анхаарлыг татаж байна.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

Гадаад

Францад иргэдийн эсэргүүцлийн жагсаал хурцдаж, үймээн дэгдэв

Францад амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээний чанар болон Засгийн газрын төсвийн бодлогыг эсэргүүцсэн...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...