Эхлэл Улс төр Э.БАТШУГАР: “Хар жагсаалт” албан ёсоор хүчингүй болж, онооны систем хэрэгжиж эхэллээ
Улс төр

Э.БАТШУГАР: “Хар жагсаалт” албан ёсоор хүчингүй болж, онооны систем хэрэгжиж эхэллээ

Хуваалцах
Хуваалцах

Э.БАТШУГАР: “Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг 2025.05.16-ны өдөр УИХ-аар батлуулсан. Хуулийн төслийн хэрэгжилттэй холбоотойгоор Монголбанк журмыг боловсруулж 2025.09.01-нд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарсан. Уг тушаалын дагуу өнөөдрөөс буюу 2025 оны 9 дүгээр сарын 10-наас “Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Ингэснээр “хар жагсаалт” гэх зээлдэгчийн санхүүгийн эрх чөлөөг зургаан жилээр боомилдог тогтолцоог өөрчлөх гэж сүүлийн жил гаруйн хугацаанд хийсэн ажил бодит биеллээ оллоо.

Хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр дараах санхүү, эдийн засгийн таатай боломж бий болно:

• Зээлийн хүү буурах нөхцөл үүснэ

• Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилна

• Банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ

• Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаас гадна оноонд суурилсан, уян хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлнэ

• Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлөл авчирна

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

“КOП17”-г зохион байгуулах нь Монголд ямар ашигтай вэ?

“КOП17”-г зохион байгуулах нь Монголд ямар ашигтай вэ. Энэ асуултыг олон уншигч...

TVУлс төр

🌍🇲🇳Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал албан ёсоор эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо...

Улс төр

“ОРШУУЛГЫН ГАЗРЫН ЭМХ ЦЭГЦ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙЦГЭЭЕ” НИЙТИЙН ӨРГӨДӨЛ 100,000 ИРГЭНИЙ ДЭМЖЛЭГ АВЛАА

Өргөдлийг санаачилсан иргэн Д.Гансаруул: Монголчууд бид өргөдөлд санал авах хугацаа дуусахаас 11...