Эхлэл Мэдээ Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав
МэдээУлс төр

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2025 оны 09 дүгээр сарын 03-06-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Г.Занданшатарт урилгыг хүлээн авч, Дорнын эдийн засгийн тэмдэглэлт 10 дугаар чуулга уулзалтад хүрэлцэн ирж оролцож буйд талархал илэрхийлээд, хоёр талын харилцаа нь өнө эртний түүхтэйгээс гадна ОХУ-ын хувьд Монгол Улс нь Ази Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг онцлов.

Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 2-ны өдөр Бээжин хотноо Орос, Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалт амжилттай болж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн болохыг тэмдэглэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцсэн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Түүнчлэн өнгөрсөн зургаадугаар сард Минск хотноо гарын үсэг зурсан Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээр нь талуудын худалдааны эргэлт, төрөлжилтийг нэмэгдүүлэхээс гадна хоёр талын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Уулзалтын үеэр талууд улс төр, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйд санал нэгдэж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэн ялангуяа эрчим хүч, тээвэр, дэд бүтэц зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

Улс төр

Монгол Улс IDA-ийн хандивлагч орон боллоо: Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...