Эхлэл Мэдээ Ерөнхий сайд бичиг үсэг мэдэхгүй нэгдүгээр ангийн 78166 хүүхдэд хүртэл захидал илгээж төсвийн мөнгийг цацав!
МэдээУлс төр

Ерөнхий сайд бичиг үсэг мэдэхгүй нэгдүгээр ангийн 78166 хүүхдэд хүртэл захидал илгээж төсвийн мөнгийг цацав!

Хуваалцах
Хуваалцах

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр 1-12 дугаар ангийн 410.000 сурагчид “Эрхэм дүүд илгээх захидал” нэртэй захидал орон даяар тараалаа.
Цахим үндэстэн, Цахим Монгол гэж сүржин төсөл эхлүүлсэн нь хаана байна вэ?

410.000 захидал бичихэд ойролцоогоор 2-2.5 тонн цаас, дугтуй зарцуулжээ (Сошиалд иргэд 10 тонн гэжээ).

Үүнийг🌲🌳 модонд шилжүүлбэл 410 мянган сурагчид захидал тараахад ойролцоогоор 34–43 модны хэмжээтэй цаас зарцуулсан байна.

Ерөнхий сайд энэ олон мянган захидал тараасан шалтгаанаа, зарцуулсан төсвөө танилцуулна уу?

Г.Занданшатар сайд аа?!

Захидлыг хаана, хэний хэвлэх үйлдвэрт хэвлэсэн бэ? (Зарим нэг сайдын монополь хэвлэх үйлдвэрт хэвлүүлээгүй байгаа даа…гэсэн хардлага яваад байна)

Тээвэрлэлт, түгээлт, савлалт зэрэг бусад зардлуудад хэдэн төгрөг зарцуулсан бэ?

Бичиг үсэг мэдэхгүй нэгдүгээр ангийн 78166 хүүхдэд хүртэл захидал өгсөн нь ямар учиртай вэ?

Бүх юм цахимжиж, хялбар, смарт болж байхад та яагаад Улсын төсвийг ийм юманд зарцуулна вэ?

Д.ГАНСАРУУЛ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Улс төр

“КOП17”-г зохион байгуулах нь Монголд ямар ашигтай вэ?

“КOП17”-г зохион байгуулах нь Монголд ямар ашигтай вэ. Энэ асуултыг олон уншигч...

TVУлс төр

🌍🇲🇳Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал албан ёсоор эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо...