Эхлэл Мэдээ 50-иас дээш насныхны цөөнгүй хэсгийн тархинд СОЦИАЛИЗМ гэх хорт хавдар бий
МэдээУлс төр

50-иас дээш насныхны цөөнгүй хэсгийн тархинд СОЦИАЛИЗМ гэх хорт хавдар бий

Хуваалцах
Хуваалцах

Монголчуудын 50-иас дээш насныхны цөөнгүй хэсгийн уураг тархинд СОЦИАЛИЗМ гэх хорт хавдар нэгэнт эмчилгээ авахаасаа өнгөрсөн. Мөн цаашлаад нийгэмд вирус болж бусдад халдварлах магадлалтай өвчин юм шиг санагдсан. Дээрх хүмүүст доорх 5 шинж тэмдгээр илэрдгийг миний бичвэрүүдэд бичсэн сэтгэгдлүүдээс нь харж уншиж дүгнэж болж байна.

1. 80-аад оноос өмнө төрсөн хүмүүс хүүхэд насныхаа дурсамжтай мөчүүд, залуу насны хайр дурлал, анхныхаа үр хүүхдийг тэвэрсэн, аав, ээж, гэр бүлтэйгээ байсан… зэрэг сайхан дурсамжууд нь үгүйлэгдээд байдаг. Түүнийгээ социализм сайхан байсан мэтээр ойлгож кодлогдсон тархи нь хүлээж авдаг.

2. Цэцэрлэг, сургуулиас нь авахуулаад л кино ший, урлаг, утга зохиол… гээд л бүхий л талаар социализмын суртал ухуулга, худал түүхийг уураг тархинд нь вирусийг гүн бат суулгаж чадсан.

3. 1990 оны Ардчилсан хувьсгал гарахад ямар ч үр бүтээлгүй, ашиггүй байсан социализмын үйлдвэрүүд дампуурч, олон мянган хүмүүс ажилгүй болсон. Зах зээлд хөл алдаж бодит өрсөлдөөнд ялагдсан. Тэрэндээ өс санадаг. Түүнээсээ болж хохирогчийн сэтгэхүйтэй болсон.

4. Ардчилсан тогтолцоо чөлөөт нийгэмд хувь хүний идэвх санаачлага, оролцоо, хариуцлага, иргэдийн сонголтын талаарх ойлголт сул байгаагаас “төр бүгдийг хийж өөрсдийх нь амьдралыг шийдэх ёстой” гэж үзсээр байдаг.

Тэд сонголтынхоо өмнө хариуцлага хүлээхээс айж социализмын гаж сэтгэхүйгээрээ өөрийнхөө хийсэн алдааг хэн нэгэн дайсан олж тохохыг хүсдэг.

5. 1990 оноос хойш төрсөн залуучуудыг социализмд огт амьдарч үзээгүй байж юунд “социализм сайхан” гэж яриад байх юм гэж ярих хүнтэй цөөнгүй таарч байлаа. Дээрх залуучуудын эмээ, өвөө, аав, ээж нь социализм тайван амгалан байсан мэтээр ярьж ойлгуулж өвчнөө халдварлуулж байгаа нь төр шүтэх үзлээс нь харж болно.

Эцэст нь хэлэхэд тэмбүүгээр үхсэн Ленин гэх энэ хүний сургааль номлолоор монголчууд бидэнд ямар аймшигт туршилт хийснийг миний энэ бичвэрээс эрүүл ухаантайнууд нь уншаад ойлгоно биз ээ.

Улс төр судлаач Ц.Чинбат

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

Улс төр

Монгол Улс IDA-ийн хандивлагч орон боллоо: Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...