Эхлэл Мэдээ Нэг өдөрт 43.8 сая ам.долларын нүүрс борлуулж энэ оны борлуулалтын дээд амжилт тогтоолоо
Мэдээ

Нэг өдөрт 43.8 сая ам.долларын нүүрс борлуулж энэ оны борлуулалтын дээд амжилт тогтоолоо

Хуваалцах
Хуваалцах

“Эрдэнэс Тавантолгой” ХК наймдугаар сарын 13-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан гурван удаагийн арилжаагаар 43.8 сая ам.долларын үнэлгээ бүхий 19.2 мянган тонн баяжуулсан коксжих, 512.0 мянган тонн 1/3 коксжих, 64.0 мянган тонн эрчим хүчний нүүрс нийт 595.2 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Хамгийн сүүлд 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хамгийн өндөр борлуулалт хийж байсан бол түүнээс хойш 15 сарын дараа 2025 оны наймдугаар сарын 13-ны өдөр хамгийн өндөр дүнтэй борлуулалтыг хийж 43.8 сая ам.долларын борлуулалтын орлого олсноор энэ оны дээд амжилтыг тогтоогоод байна.

Баяжуулсан коксжих нүүрс 140.3 ам.долларт хүрч өссөн бол 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний үнийн хувьд 75.2 ам.доллар болон 40.2 ам.долларт тус тус амжилттай хэлцэл хийгдлээ.

Компанид онцгой дэглэм тогтоосноос хойш 1 сарын хугацаанд биржээр нийт 19 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 89.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 1.37 сая тонн нүүрс борлуулаад байна.

Биржийн арилжааг идэвхжүүлснээр борлуулалтын орлого өсөж, гадаад валютын нөөц нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмэр оруулж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVМэдээ

Д.Энхтуяа: Сэтгүүлчид үнэний талд зогссоныхоо төлөө хууль шүүхийн байгууллагын өмнө дуудагдах ёсгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 05 дугаар сарын 03-ны өдрийг дэлхийн...

Мэдээ

ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Цаг уурын байгууллагаас гаргасан тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр агаарын температур...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

Хоёр сая төл бойжиж байна

МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТЫН МЭДЭЭ: Төллөвөл зохих 22.4 сая эх малын 9.3...