Эхлэл Мэдээ Бурхан багш номын хүрд эргүүлсэн дүйчэн өдөр тохиож байна
Мэдээ

Бурхан багш номын хүрд эргүүлсэн дүйчэн өдөр тохиож байна

Хуваалцах
Хуваалцах

Зуны сүүл сарын шинийн 4-ний билэгт энэ өдөр нь Бурхан багшийн номын хүрдийг анх эргүүлсэн, хосгүй дээд гэгээрлийн их үйлс эхэлсэн дүйчэн өдөр билээ. Энэхүү өдөр нь төгс гэгээрэлд хүрсэн Бурхан багш анх удаа таван шавьдаа ном айлдаж, “Хутагтын дөрвөн үнэн” хэмээх гүн гүнзгий сургаалаараа номын хүрдийг эргүүлсэн түүхэн үйл явдалтай холбоотой.

Энэтхэгийн Утар Прадеш мужийн Барнаси хотын хойд зах дахь Чоукханди суварганы туурьт, Бурхан багш анх шавь нартайгаа уулзан, тэр газрын чулуун суудал дээрээс энэхүү номын айлдвар өрнөсөн гэдэг. Энэхүү сургаал бол зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонгоос ангижрах боломж үнэн, зовлонгоос ангижрах зам мөр үнэн хэмээх Хутагтын дөрвөн үнэн юм.Монгол түмэн эртнээс энэхүү өдрийг онцгойлон дээдэлж, буян номын үйлд шамдаж, сэтгэлээ ариусган, нүгэл хилэнцийн үрийг наминчилсаар ирсэн уламжлалтай. Учир нь энэ өдөрт хийсэн буянт үйл бүхэн ердийн үеийнхээс бум, живаа дахин арвиждаг хэмээн үздэг. Иймд бие, хэл, сэтгэлийн бүх үйлээрээ зөв зам мөрт хандсан нь гэгээрлийн уг шалтгаан болох нигууртай.

Дүйчэн өдөрт хүн бүр өөрийн чадах чинээгээр буян номын үйлийг хурааж, амьтай бүхэн амгалан байхын төлөө сэтгэлээ зориулах нь зүйтэй.

Гандантэгчэнлин Хийд

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVМэдээ

Д.Энхтуяа: Сэтгүүлчид үнэний талд зогссоныхоо төлөө хууль шүүхийн байгууллагын өмнө дуудагдах ёсгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 05 дугаар сарын 03-ны өдрийг дэлхийн...

Мэдээ

ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Цаг уурын байгууллагаас гаргасан тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр агаарын температур...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

Хоёр сая төл бойжиж байна

МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТЫН МЭДЭЭ: Төллөвөл зохих 22.4 сая эх малын 9.3...