Эхлэл МОНГОЛ ЦАХИМ СОНИН МҮБХ: ОДООГООР 4 БӨХИЙН ДОПИНГИЙН СОРЬЦООС ХОРИГЛОСОН БОДИС ИЛЭРЛЭЭ
МОНГОЛ ЦАХИМ СОНИНМэдээ

МҮБХ: ОДООГООР 4 БӨХИЙН ДОПИНГИЙН СОРЬЦООС ХОРИГЛОСОН БОДИС ИЛЭРЛЭЭ

Хуваалцах
Хуваалцах

Энэ жил “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д 2025 оноос дагаж мөрдөхөөр тусгагдсаны дагуу 21 аймаг, 3 дүүргийн баяр наадмын шөвгийн 4 бөхөөс нийт 96 бөхөөс сорьц авна.

Дорноговь, Дорнод, Увс аймгийн наадмууд хараахан болоогүй тул дээрх аймгуудаас допингийн шинжилгээ аваагүй байгаа болно.

Харин 18 аймаг, 3 дүүргийн баяр наадамд шөвгөрсөн нийт 84 бөхөөс допингийн шинжилгээ авсан байгаа бөгөөд дээрх 84 сорьцноос 14 бөхийн шинжилгээг нарийвчлан шинжилж байгаа мэдээллийг Герман улсын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институтийн (IDAS) итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсэн байна.

Өнөөдөр буюу 2025.07.18-ны 22 цагийн байдлаар /Дрезден хотын хотын цагаар 16цаг/нарийвчлан шинжилж буй 14 бөхийн шинжилгээнээс 6 бөхийн хариу ирснээс 2 бөхийн сорьцоос хориглосон бодис илрээгүй, 4 бөхийн сорьцноос хориглосон бодис илэрчээ. Нарийвчилсан шинжилгээ хийж байгаа 8 сорьцны хариуг эцэслэн ирсэний дараа шинжилгээний үр дүнгүүдийг Аймаг дүүргүүдийн баяр наадам зохион байгуулах хороо, комисс руу хүргүүлж, Олон улсын болон Үндэсний дүрэмд заасны дагуух үйл ажиллагааг дээрх хороо, комисстой хамтран хэрэгжүүлжажиллана.

Жич: Улсын баяр наадмын бөх, сурын допингийн шинжилгээний хариуг Баяр наадам зохион байгуулах хорооноос зарлах журамтай болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Долдугаар сард цаг агаар ямар байх вэ?

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан төлвөөр долдугаар сард баруун бүсийн нутгаар олон жилийн дунджаас...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...

МОНГОЛ ЦАХИМ СОНИН

Хэрвээ чи хэн нэгэнд сайхан үг хэлж чадахгүй бол юу ч битгий хэл

Танд “МОНГОЛ ЦАХИМ СОНИН”-ы нийтлэлийг хүргэж байна. “Бэмби” хүүхэлдэйн киног та бид...