Эхлэл Мэдээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин наадмын мэндчилгээ ирүүлжээ
МэдээУлс төр

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин наадмын мэндчилгээ ирүүлжээ

Хуваалцах
Хуваалцах

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээ ирүүлжээ. МЭНДЧИЛГЭЭНД:

“Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч өө,Үндэсний их баяр Наадам – Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Орос, Монголын харилцаа найрсаг шинж чанартай гэдгийг Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх үеэр Москва хотноо Та бидний хийсэн уулзалт бүрэн нотолж байна. Та бид хамтдаа хоёр орны ард түмний сайн сайхан болон бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхийн төлөө цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллах нь дамжиггүй. Танд эрүүл энх, ажлын амжилт, Монголын ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVУлс төр

ЗГ: Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа

Үндэсний их баяр наадмын өмнө Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая. Монголчууд Оюутолгойн...

Мэдээ

Долдугаар сард цаг агаар ямар байх вэ?

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан төлвөөр долдугаар сард баруун бүсийн нутгаар олон жилийн дунджаас...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Улс төр

Баян-Өлгийд Консулын газар нээх асуудалтай холбоотойгоор ГХЯ мэдээлэл өглөө

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын...