Эхлэл Мэдээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп наадмын мэндчилгээ ирүүллээ
МэдээУлс төр

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп наадмын мэндчилгээ ирүүллээ

Хуваалцах
Хуваалцах

Үндэсний их баяр наадмыг тохиолдлуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэндчилгээ ирүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД: “Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын ард түмэнд АНУ-ын нэрийн өмнөөс баяр хүргэе. Дипломат харилцаа тогтоосноос хойших 38 жилийн хугацаанд манай хоёр улс нэгдмэл ашиг сонирхолдоо нийцсэн үр өгөөжтэй түншлэл бүтээсэн.

Бид эдийн засаг, аюулгүй байдал, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажилласаар ирлээ. Ялангуяа “United Airlines” компани Улаанбаатар хот руу нислэг үйлдэж, Америкийн анхны агаарын тээвэрлэгч болсонд бахархаж байна. Энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гарсныг харуулж байна.Бидний Стратегийн гуравдагч хөршийн түншлэл нь ард түмнийхээ аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахын төлөөх хамтын үүрэг, амлалт, тууштай байдлыг бэлгэддэг.Миний бие ирэх онд энэ түншлэлээ үргэлжлүүлж, байгалийн баялаг, эрчим хүч, худалдаа зэрэг харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө байна” гэжээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVУлс төр

ЗГ: Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа

Үндэсний их баяр наадмын өмнө Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая. Монголчууд Оюутолгойн...

Мэдээ

Долдугаар сард цаг агаар ямар байх вэ?

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан төлвөөр долдугаар сард баруун бүсийн нутгаар олон жилийн дунджаас...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Улс төр

Баян-Өлгийд Консулын газар нээх асуудалтай холбоотойгоор ГХЯ мэдээлэл өглөө

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын...