Эхлэл Мэдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин наадмын мэндчилгээ дэвшүүллээ
МэдээУлс төр

БНХАУ-ын дарга Ши Жиньпин наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Хуваалцах
Хуваалцах

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД:

“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогдон хаяа дэрлэн оршдог бөгөөд сайн хөршийн найрсаг харилцааг урт хугацаанд хөгжүүлэх нь хоёр улсын ард иргэдийн язгуур эрх ашигт нийцнэ.

Миний бие хоёр орны харилцааны хөгжлийг онцгойлон чухалчилдаг бөгөөд Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоох үзэл санааг үндсэн чиглэлээ болгон, харилцааны хөгжлийг зөв чиглэлд залж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урт хугацаанд тогтвортой урагшлуулан, хөрш орнуудын үлгэр жишээ харилцаа болгон хөгжүүлж, хоёр орны ард түмэнд ашиг шимийг хүртээхийн төлөө Тантай хамтдаа хүчин чармайлт гаргахад бэлэн байна. Танай улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд аз жаргал, амар амгаланг хүсэн ерөөе” гэжээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVУлс төр

ЗГ: Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа

Үндэсний их баяр наадмын өмнө Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая. Монголчууд Оюутолгойн...

Мэдээ

Долдугаар сард цаг агаар ямар байх вэ?

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан төлвөөр долдугаар сард баруун бүсийн нутгаар олон жилийн дунджаас...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Улс төр

Баян-Өлгийд Консулын газар нээх асуудалтай холбоотойгоор ГХЯ мэдээлэл өглөө

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын...