Эхлэл Мэдээ СЭЛЭНГЭ АЙМАГТ БҮРТГЭГДСЭН 14 ОЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Мэдээ

СЭЛЭНГЭ АЙМАГТ БҮРТГЭГДСЭН 14 ОЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Хуваалцах
Хуваалцах

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.08/ 11:30 цагийн байдлаар нийт 14 түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Сөдтэйн даваа”, Мандал сумын “Чинчулуу уул” гэдэг газар гарсан 2 ойн түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 6, Мандал суманд 4, Хүдэр суманд 1, Цагааннуур суманд 1 буюу нийт 12 ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.Түймрийн голомтод төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 348 алба хаагч, 10 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 43 хүн, 5 автомашин, буюу нийт 391 хүн, 15 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна. Он гарсаар 169 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн бөгөөд дээрх бүртгэгдсэн түймрийн 23 хувийг түймрийн дулааны цэг илрүүлэх сайтаар, 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн илрүүлж, шуурхай арга хэмжээг авч ажиллалаа.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Долдугаар сард цаг агаар ямар байх вэ?

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан төлвөөр долдугаар сард баруун бүсийн нутгаар олон жилийн дунджаас...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...

Мэдээ

Ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно

2026 оны 06-р сарын 08-наас 2026 оны 06-р сарын 12-ныг хүртэлх цаг...