Эхлэл Гадаад Техаст үер бууж нийт 37 хүн амь үрэгдсэнээс 14 нь хүүхэд байжээ
ГадаадМэдээ

Техаст үер бууж нийт 37 хүн амь үрэгдсэнээс 14 нь хүүхэд байжээ

Хуваалцах
Хуваалцах

Өчигдөр Техасын төв хэсэгт хүчтэй аадар борооны улмаас үүссэн гэнэтийн үерийн улмаас нийт 37 хүн амь үрэгдсэнээс 14 нь хүүхдүүд байсан талаар албаныхан мэдээллээ. Үерийн голомт нь Гуадалупе голын сав газар бөгөөд энэ бүсэд ердөө хэдхэн цагийн дотор 12-28 см хур тунадас орсон нь голын усны түвшинг 8 метрээс дээш нэмэгдүүлжээ.

“Камп Мистик” зуслангийн 27 охин сураггүй хэвээр байна. Эдгээр хүүхдүүд нь зусланд амарч байсан бөгөөд үерийн үеэр хашигдан үлдсэн байж болзошгүй гэж үзэж байна.

Аврах ажиллагаанд Техасын Үндэсний гвард, АНУ-ын Тэнгисийн цэргийн нисдэг тэрэг, аврах завь, дрон зэрэг бүхий л нөөц бололцоог дайчилсан бөгөөд одоогоор 850 гаруй хүнийг авраад байна. Зарим хүмүүс мод, дээвэр дээр авирч аврал хүлээж байна.

Техасын амбан захирагч Грег Эбботт:

“Бид сураггүй алга болсон хүүхэд бүрийг олж, гэр бүлд нь өгөхийн төлөө зогсолтгүй ажиллаж байна.”

Энэ үерийг “зууны гамшиг” хэмээн нэрлэж байгаа бөгөөд олон нийт цаг агаарын сэрэмжлүүлэг, бэлтгэл хангамж хангалтгүй байсан эсэхэд хариуцлага нэхэж эхлээд байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: АР



Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Долдугаар сард цаг агаар ямар байх вэ?

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан төлвөөр долдугаар сард баруун бүсийн нутгаар олон жилийн дунджаас...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Гадаад

Японд мусульман оршуулгын газрын асуудал маргаан дагуулж байна

Японд мусульман шашинтнуудад зориулсан шинэ оршуулгын газар байгуулах асуудал шашны эрх чөлөө,...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...