Эхлэл Мэдээ МОНГОЛ ТӨРИЙН ХОНЖИН
Мэдээ

МОНГОЛ ТӨРИЙН ХОНЖИН

Хуваалцах
Хуваалцах

Та бүхний танин мэдэхүйд зориулж “Төрийн Хонжин”-ы талаарх товч мэдээллийг хүргэж байна.
Төрийн Хонжин гэж хэн бэ?
“Хонжин” гэдгийг “Журамласан толь”-д төрийн ёслолыг хариуцах түшмэлийн цол гэж тайлбарлажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №67 дугаар зарлиг болоод түүний хавсралт “Төрийн тугийг хүндэтгэн залах журам”-т энэ талаар тодорхой өгүүлсэн байдаг бөгөөд энгийнээр тайлбарлавал Үндэсний Их баяр наадам,
Ардын хувьсгалын ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, Тулгар төр байгуулагдсаны ойн баяр наадмын нээлт болон хаалтын ажиллагаанд Төрийн Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх үйл ажиллагааг удирдан, зохион байгуулдаг офицерыг хэлнэ.

-Төрийн тугийг хүндэтгэн залах ажиллагааг төрийн Хонжин, тэргүүн тугч, тугчид гүйцэтгэх бөгөөд төрийн ёслолын торгон цэрэг хамгаална. Төрийн тугийг хүндэтгэн залах үед Төрийн Хонжин энэ ажиллагаанд оролцож байгаа төрийн ёслолын торгон цэргийг захирна.

Бүгд 32 морьтон оролцоно.
-Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Төрийн хонжин, тэргүүн тугч, тугчдыг томилно.
-Төрийн тугийг хүндэтгэн залахад Хонжин эхэнд нь дараа нь тэргүүн тугч, тугчид гурван эгнээгээр удаах нь торгон цэргийн захирагч, түүний орлогч, торгон цэргүүд дөрвөн эгнээгээр цувран жагсаж явна.
-Хонжин, тэргүүн тугч, тугчид зэрэг дэвээрээ ёслолын хувцастай, тэргүүн тугч, тугчид хуяг дуулгатай, хонжин, тэргүүн тугч цагаан зүсмийн азарга, тугчид шарга зүсмийн морь унасан байна.
-Торгон цэргийн захирагч, түүний орлогч хар, цэргүүд хар, хээр, хүрэн зүсмийн морь унаж торгон цэргийн дүрэмт хувцастай, сэлэм зүүсэн байна. Эгнээний морьд ижил зүстэй, хур дэлтэй байна.

1994 оноос өмнө нь энэхүү журам батлагдан гарахаас өмнө туг хүндэтгэн залах, цэнгүүлэх харилцааг зохицуулсан албан ёсны эрх зүйн баримт байгаагүй гэнэ. Энэ журам батлагдан гарснаас төрийн Хонжин хэмээх нэршил үүсэж, энэ үүргийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн үе үеийн захирагч нар гүйцэтгэж ирсэн гэсэн үг.

Анхны төрийн Хонжин нь хурандаа Д.Цогтбаатар.
Түүний дараа хурандаа Х.Будцэрэн, хурандаа Л.Чимэддорж, хурандаа Ж.Дүүрэнжаргал, бригадын генерал Г.Энхбаатар, хурандаа Ч.Баярсайхан, хурандаа Л.Батболд, хурандаа Ж.Мөнхбаяр, хурандаа М.Болдбаатар нар гүйцэтгэжээ.

Эдүгээгийн төрийн Хонжин Зэвсэгт хүчний 032-р ангийн захирагч хурандаа Э.Билэгсайхан Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн параданд Улаан талбайд Монгол цэргүүдээ командлан алхсан билээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...

МэдээНийгэм

“Цалинтай ээж”-ийн 50.000 төгрөгийг нэмэгдүүлж 500.000 болгох өргөдөлд иргэд гарын үсгээ зурсаар байна

Тайлбар: Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй....

Мэдээ

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

XVII жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” хэмээх Гал морин жилийн Сарын шинийн мэндийг дэлхий...