Эхлэл Мэдээ Гудамжинд хүн хутгалсан этгээдүүдийг хяналтын камерын тусламжтайгаар олж илрүүлжээ
Мэдээ

Гудамжинд хүн хутгалсан этгээдүүдийг хяналтын камерын тусламжтайгаар олж илрүүлжээ

Хуваалцах
Хуваалцах

Энэ сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл тархсан

Цагдаагийн байгууллагад энэ сарын 03-ны шөнө 03 цаг 55 минутад “Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах сүлжээ дэлгүүр дотор эрэгтэй хүн нуруундаа хутгалуулсан байдалтай гаднаас орж, ирлээ” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулшгүй ажиллагааг явуулж, иргэн “Я”-гийн явсан зам маршрутыг тогтоон, “Ногоон бүс” төслийн хүрээнд гудамж талбайд суурилуулсан хяналтын камерын тусламжтай тухайн иргэний биед халдсан байж болзошгүй Т, М нарыг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зүй зохистой авч явах, бие биедээ хүндэтгэлтэй хандахыг зөвлөж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Долдугаар сард цаг агаар ямар байх вэ?

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан төлвөөр долдугаар сард баруун бүсийн нутгаар олон жилийн дунджаас...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...

Мэдээ

Ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно

2026 оны 06-р сарын 08-наас 2026 оны 06-р сарын 12-ныг хүртэлх цаг...