Эхлэл Мэдээ Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна
Мэдээ

Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна

Хуваалцах
Хуваалцах

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Тэрбээр баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцоно.

Наадмыг зохион байгуулахдаа гадаад, дотоодын жуулчид, аялагчдад мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх хүрээнд дэвшилтэт Augmented Reality буюу AR технологийг ашиглана. Тодруулбал, наадмын хөтөлбөр, үзвэр үйлчилгээ, нийтийн тээвэр, зочид буудал, ресторан, такси болон яаралтай түргэн тусламжийн дуудлагын мэдээллийг англи болон монгол хэлний сонголттойгоор виртуал хэлбэрээр хүлээн авах боломжтой. Мөн дөрвөн том музейг 3D хэлбэрээр харж, сонирхох боломж бүрдсэн.

Мөн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт буюу долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбар суудлаасаа хамаарч 100’000, 130’000, 150’000 төгрөгийн үнэтэй байна. Тасалбарыг маргааш буюу долоодугаар сарын 2-ноос www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ. Харин нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарын үнэ 80’000 төгрөг байх бөгөөд www.ticket.mn сайтаар борлуулах юм.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Трамп–Путины уулзалт: Гэрээ байгуулагдаагүй ч ахиц гарсныг онцлов

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын өчигдөр болсон дээд...

LiveМэдээ

Бясалгалын цаг…🌿 (5 минут)

🎧Энэхүү бичлэгийг сонсохдоо: 🧘‍♀️Өөрт тухтай байрлалд сууж, хэвтэж болно. 🫁Амьсгалаа 3 удаа...

МэдээУлс төр

50-иас дээш насныхны цөөнгүй хэсгийн тархинд СОЦИАЛИЗМ гэх хорт хавдар бий

Монголчуудын 50-иас дээш насныхны цөөнгүй хэсгийн уураг тархинд СОЦИАЛИЗМ гэх хорт хавдар...