Эхлэл Мэдээ НИЙСЛЭЛИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ 94.1 ХУВЬТАЙ БАЙНА
Мэдээ

НИЙСЛЭЛИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ 94.1 ХУВЬТАЙ БАЙНА

Хуваалцах
Хуваалцах

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоолын төслийг танилцууллаа. “Нийслэл Улаанбаатар хотын хувьд улсын нийт хүн амын талаас илүү хувь нь суурьшин амьдарч, идэвхтэй үйл ажиллагаа эрхлэн явуулдаг.

Аж ахуйн нэгж байгууллагын 76 хувь нь нийслэлд төвлөрч, улсын худалдаа үйлчилгээний салбарын 84 хувийг нийслэлд бүтээн байгуулж, нийт мөнгөн хуримтлалын 81 хувийг бүрдүүлж, улсын ДНБ-ий 70 орчим хувийг нийслэлд бий болгон, улмаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 10.1 хувийг нийслэлийн төсвөөс бүрдүүлэн, нийслэлийг хөгжүүлэх, нийслэлийн иргэдийн ажиллаж амьдрах ая тухай орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд төлөвлөн зарцуулж байгаа”-г тэрбээр онцоллоо.

Нийслэлийн 2024 оны төсвийн нийт орлогыг 3,283.7 тэрбум төгрөг, урьд оны үлдэгдлээс 720.5 тэрбум төгрөг, нийслэлийн үнэт цаасны эх үүсвэрээс 509.8 тэрбум төгрөг, нийт зарлагыг 4,514 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр баталсан. Төсвийн гүйцэтгэлээр нийт 3,091.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 3,362.3 тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд тэнцлийн зөрүү 271.2 тэрбум төгрөгийг урьд оны үлдэгдлээс санхүүжүүлсэн байна.2024 онд нийслэлийн төсвийн орлогыг 3,283.7 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 3,091.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 94.1 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Нийслэлийн төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлэх, ногдол, өр барагдуулах, чиглэлээр тодорхой ажил санаачлан хэрэгжүүлсэн зэргээс шалтгаалж өмнөх оны гүйцэтгэлээс төсвийн орлого 40.6 хувиар өссөн байна. Уг асуудлыг НИТХ-ын Ээлжит бус IV хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...

МэдээНийгэм

“Цалинтай ээж”-ийн 50.000 төгрөгийг нэмэгдүүлж 500.000 болгох өргөдөлд иргэд гарын үсгээ зурсаар байна

Тайлбар: Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй....

Мэдээ

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

XVII жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” хэмээх Гал морин жилийн Сарын шинийн мэндийг дэлхий...