Эхлэл Мэдээ МОНГОЛД ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ
Мэдээ

МОНГОЛД ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

Хуваалцах
Хуваалцах

Франц улсын Страсбургийн Их Сургуулийн Эмнэлгийн зүрхний мэс заслын баг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан багтай ажиллаж нийт 36 өвчтөн (27 хүүхэд, 9 насанд хүрэгч)-д нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөө өгч, хүнд хэлбэрийн зүрхний гажигтай өвчтөнүүдэд мэс заслын тусламж, үйлчилгээг амжилттай үзүүллээ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд УГТЭ дээр: – Зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн олон гажиг хавсарсан, гадаад улсад эмчлэгдэх 6 хүүхдэд төгс засах мэс засал, гол судас болон хавхлагын эмгэгтэй 1 насанд хүрэгчид мэс засал хийгдсэн болно.

Энэ удаагийн хамтарсан мэс заслын онцлог нь гадаадын эмч нар зөвлөх болон хяналтын үүрэгтэйгээр оролцож, дотоодын мэс заслын баг бие даан мэс заслыг гүйцэтгэсэн явдал бөгөөд энэ нь дотоодын эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх, цаашдын тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэхэд гадаад явах урсгалыг шат дараатай бууруулахад чухал ач холбогдолтой алхам боллоо.

Хийгдсэн мэс заслуудад тусламж, үйлчилгээнд дараах хүнд хэлбэрийн тохиолдлууд багтсан байна.- Зүрхний агших чадвар буурсан зүрхний дутагдал хавсарсан гол судасны өгсөх хэсгийн хүнд хэлбэрийн цүлхэн засах, – Гол судасны хүнд хэлбэрийн төрөлхийн гажиг, Фаллогийн дөрвөлсөн гажгийн дараах баруун ховдлын гарах хэсгийн болон уушгины артерийн нарийслын үед хийгдсэн давтан мэс засал зэрэг хүнд, нарийн төвөгтэй тохиолдлуудад мэс заслын төгс эмчилгээнүүд тус тус хийгдэв.

Дээрх тохиолдлууд нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/273 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалт”-д багтсан бөгөөд өөрийн оронд хийснээр олон улсын хамтын ажиллагааны үр дүн, Монгол эмч нарын ур чадвар өсөн нэмэгдэж буйн бодит жишээний нэг юм.

УГТЭ нь хамтын ажиллагааны хүрээнд зүрхний мэс засал, мэдрэлийн мэс заслын чиглэлд Люксембург, Франц, БНСУ, БНХАУ, АНУ, Тайван, зэрэг улсуудаас жилдээ 20 гаруй зочин профессорын багийг урьж ажиллуулан иргэдийн эх орондоо эмчлүүлэх боломжийг тасралтгүй бүрдүүлэх, эмч нарын ажлын байран дээрээ чадавхжуулах үйл ажиллагааг эрчимтэйгээр зохион байгуулан ажиллангаа суралцах ач холбогдолтой олон үр дүнгүүд гарсаар байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...

МэдээНийгэм

“Цалинтай ээж”-ийн 50.000 төгрөгийг нэмэгдүүлж 500.000 болгох өргөдөлд иргэд гарын үсгээ зурсаар байна

Тайлбар: Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй....

Мэдээ

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

XVII жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” хэмээх Гал морин жилийн Сарын шинийн мэндийг дэлхий...